Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Кино багцын автомат сунгалт цуцлах заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at March 25th, 2024

Идэвхжүүлсэн кино багцынхаа автомат сунгалтыг цуцлах дараах заавартай танилцаарай.

Toki апп-р кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар

Toki апп ашиглан Юнивишний кино багц цуцлах боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх-н хажуугийн гурван зураас дээр дарна.
4. Кино багц дээр дарна.
5. Сувгийн багцаа сонгоод хажуугийн товчийг ногоон болгоно.
6. Цуцлах товч дээр дарна.

 
 

Зурагтаасаа кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем /ATV/

1. Үндсэн Menu цэсийн “Захиалга” цэс рүү орно.

2. “Багцууд” хэсэгт идэвхтэй байгаа багцууд харагдах ба цуцлах багцаа сонгон удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. Бататгах асуултад зөвшөөрч “Тийм” дээр дарна.

4. Худалдан авалтын пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад багцын автомат сунгалт цуцлагдана.

5. Автомат сунгалт цуцлагдсан кино багц дараах байдлаар харагдана.

 

Зөвлөгөө:

  • Худалдан авалтын пин буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дарж солих заавартай танилцаарай. 
 
 
 

Android box төхөөрөмж

1. Menu -> Апп -> “Багц & төлбөр” апп руу орно.

2. “Миний багц” цэс рүү орно. 

3. Цуцлах үйлчилгээгээ сонгоод “Ок” дарна. 

4. Цуцлах үйлчилгээгээ шалгаад “Ок” дарна. 

5. Админ пин кодоо оруулан “Ок” дарна.

6. Амжилттай цуцлагдсанаар (X) гэж харагдах ба хугацаа дуусах хүртэл тухайн үйлчилгээгээ ашиглах боломжтой.

 
 

Unitel апп-р кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Кино багц » Идэвхжүүлсэн » Цуцлах кино багц сонгох » Цуцлах » Цуцалсан багцын хүчинтэй хугацаа харах

 

 

Санамж:

  • Идэвхжүүлсэн кино багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдахыг анхаараарай.
  • Кино багцын автомат сунгалтыг цуцалсан тохиолдолд тухайн багцын хүчинтэй хугацаанд контентууд нь үзэх боломжтой идэвхтэй байна.
 

 

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.