Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Нэмэлт сувгийн багц идэвхжүүлэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at April 10th, 2024

Дараах нэмэлт суваг идэвхжүүлэх сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

IPTV үйлчилгээний үндсэн сувгууд дээр нэмэлтээр идэвхжүүлэн үзэх боломжтой нэмэлт сувгийн багцуудтай ба ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Нэмэлт сувгаа дараах сувгуудаас сонгон идэвхжүүлээрэй.

Toki апп-р идэвхжүүлэх заавар

Toki апп ашиглан нэмэлт сувгийн багц идэвхжүүлжэх боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх-н хажуугийн гурван зураас дээр дарна.
4. Нэмэлт суваг дээр дарна.
5. Сувгийн багцаа сонгоод хажуугийн товчийг ногоон болгоно.
6. Идэвхжүүлэх товч дээр дарна.

 
 

Зурагтаасаа идэвхжүүлэх заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Захиалга/Subscription” цэс рүү орно.

2. “Багцууд/Packages” цэс рүү орон “Бүх багцыг харах” сонголт дээр дарна.

3. “Сувгийн багц” цэсэд харагдах багцуудаас түрээслэх багцаа сонгоно. 

4. Үнийн мэдээлэл бүхий “Идэвхжүүлэх” товч дээр дарна. 

5. Идэвхжүүлэх сувгийн багцын мэдээллээ нягтлаад “Төлөх” дээр дарна. 

6. Худалдан авалтын 4 оронтой пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

7. Сарын суурь хураамж дээр гарах сувгийн багцын үнэ болон багцын хүчинтэй хугацаа бүхий амжилттай түрээслэгдсэн мэдээлэл харагдана. 

 
 

Unitel апп-р идэвхжүүлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөрт суваг » Иджэвхжүүлэх багц сонгох » Идэвхжүүлэх » Идэвхжүүлсэн багцын автомат сунгалтын хугацаа харах

 
 

Univision вэбсайт-р идэвхжүүлэх заавар

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу хандаж баруун дээд хэсэгт тусламж цэсний хажууд байрлах нэвтрэх дээр дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин нэвтэрнэ.

3. Нэвтэрсний дараагаар Суваг > “Нэмэлт суваг” цэс рүү орно.

4. Сувгаа сонгоод  “Идэвхжүүлэх” дарна.

5. Сонгосон сувгаа баталгаажуулан “Тийм” дарна.

6. Амжилттай идэвхжүүллээ гэж гарч ирсний дараагаар зурагтаасаа шууд үзэх боломжтой болно.  

 
 

Unilive 88-р сувгийг идэвхжүүлэх заавар

  • UniLive үйлчилгээ нь шоу, тоглолт, фестиваль, хошин шог, комеди зэрэг үзүүлбэрүүдийг дуу дүрсний өндөр чанартайгаар, бодит орчинд нь байгаа мэт гэрээсээ үзэх боломжийг таны гэр бүлд олгоно.
  • UniLive сувгаар ямар контент дамжуулж байгаагаас шалтгаалан зарим тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Хэрэв хугацаа нь дууссан бол видео санд орсных нь дараа түрээслэн үзээрэй.

Санамж:

  • Шууд дамжуулалт дууссаны дараа идэвхжүүлэх боломжгүй.
  • Тухайн үеийн тоглолтоос шалтгаалан үнэ тариф нь өөр өөр байна.
  • Төлбөр нь сарын суурь хураамж дээр нь бодогдож гарна.
 
 
 

 

Санамж:

  • Кино багц нь автомат сунгалттай ба идэвхжүүлсэн багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдах болохыг анхаараарай.
  • Төлбөр нь идэвхжүүлсэн өдрөөс үл хамаарч бүтнээр бодогдоно.
 

 

Зөвлөгөө:

  • Нэмэлт үйлчилгээний автомат сунгалтыг цуцлах заавар авах бол ЭНД дараарай.