хөтөч

Зурагтын төхөөрөмжийн холболт болон зурагт үзэхэд асуудал гарсан үед шалгах заавар

Хэрвээ зурагтын төхөөрөмжийн холболтод болон зурагт үзэхэд асуудал гарсан бол дараах заавруудын дагуу шалгаарай.

Зурагтын төхөөрөмж холбох заавар

Univision 4.0 IPTV-н шинэ системийн ATV / Android төхөөрөмжөө дараах заавраар холбоорой.

Android төхөөрөмж холбох видео заавар: 

Санамж: Видео тоглуулахад дата зарцуулагдана /Вэбсайтын контент үнэгүй/.

Төхөөрөмж холбох зурган заавар: 

 1. Хэрэв таны зурагт дээр "No network connection detected" гэсэн алдаа заасан бол:

2. Хэрэв таны зурагт дээр код оруулах хэсэг гарч ирээд үндсэн дэлгэц харласан, эсвэл нэвтрэх кодоо оруулахад "Pin validation failed" гэсэн алдаа заасан бол:

 
 

Суваг гацаж байгаа тохиолдолд шалгах заавар

1. Smartbox /цагаан төхөөрөмж/ болон IPTV /хар төхөөрөмж/ хоёрыг холбосон сүлжээний утсыг салгаад залгах болон лан1, лан2 оролтод сольж холбох

2. Гаднаас/WAN/ орж ирсэн сүлжээний утас салгаж залгаж үзэх

3. Android box төхөөрөмжөө тэжээлийн залгуураар унтрааж асаагаад шалгаарай.

 
 

Дүрс харласан болон кино үзэж байхад гацах үед шалгах заавар

  • Цагаан төхөөрөмжийн WAN болон Internet гэрэл асаж байгаа эсэхийг шалгах /WAN болон Internet  гэрэл анивчиж асна/
  • WAN болон Internet гэрэл огт асахгүй эсвэл удаанаар унтарч асаж байгаа тохиолдолд гаднаас орж ирсэн сүлжээний утас салгаад, залгах
  • Хар төхөөрөмж болон цагаан төхөөрөмж хоёрыг холбосон сүлжээний утсыг салгаад, залгах мөн цагаан төхөөрөмжийн өөр оролтод сольж залгах /lan1 оролтоос lan2 оролт руу залгах эсвэл lan2 оролтоос lan1 оролт руу залгах г.м/
  • Хар төхөөрөмжөө on/off  товчоор эсвэл тэжээлийн залгуураар унтраагаад асаана.
 
 

Юнивишний төхөөрөмжид адаптер холбох заавар

 
 

Юнивишний төхөөрөмжөө унтрааж асаах хэрэгтэй болдог шалтгаанууд

Төхөөрөмжүүд өөр дээрээ CPU, RAM, санах ойтой байдаг ба эдгээрийн хэвийн ажиллагаа алдагдсанаар гацалт үүсдэг.

Төхөөрөмж гацах шалтгаанууд:

  • Температур - Хэт халуун болон хэт хүйтэн орчинд хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг.
  • Орчин - Хэт хуурай болон хэт чийгшилтэй эсвэл хэт тоосжилттой орчинд хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг.
  • Байршил - Цагаан төхөөрөмж нь Wi-Fi буюу утасгүй сүлжээ ашиглан мэдээлэл дамжуулдаг ба утасгүй сүлжээний онцлог нь байршлын нөлөөнд их өртөмтгий байдаг. Тиймээс гэрийн бүх өрөөнд саад багатай зайнд дамжуулах байршлыг сонгох болон битүү хайрцагт хийхгүй байх.
  • Холболт - Шаардлагатай холболтуудыг буруу болон дутуу холбосон тохиолдолд
  • Удаан хугацаанд тасралтгүй ажилсан- Тасралтгүй удаан хугацаагаар ажилласнаар халалт үүсэх болон алдаа гарах магадлал нэмэгддэг. 
  • Wi-Fi сувгийн давхцал буюу интерференци - Wi-Fi сүлжээ нь 2,4GHz дээр нийт 11 сувагчлалтай байдаг ба сувгийн давхцал үүссэнээр гацалт үүсдэг. Ийм тохиолдолд төхөөрөмжөө унтрааж асааснаар хамгийн бага ачаалалтай болон давхцал багатай сувагчлалаа автоматаар сонгож хэвийн болдог. 

Төхөөрөмж дээр дээрх асуудлууд үүссэнээр өөрөөр хэлбэл мэдээллийн урсгал хэвийн бус болж гацалт бий болдог. Тиймээс төхөөрөмжөө унтрааж асааснаар төхөөрөмжүүд өөр дээрх CPU, RAM, санах ой дээр үүссэн алдаа цэвэрлэгдэж дахин шинээр хэвийн горимд ажиллах боломжийг бий болгож байдаг.