Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

"RAV4-тэй кино" хөтөлбөрийн мэдээлэл, оролцох заавар

Written By Buyankhishig Sukhbaatar (Super Administrator)

Updated at May 3rd, 2024

"RAV4-тэй кино" хөтөлбөрийн мэдээлэл болон хөтөлбөрт оролцох дараах заавартай танилцаарай.

Юнивишний хэрэглэгчид дундаас Toyota Top Motors албан ёсны дилерийн цоо шинэ RAV4 автомашин болон бусад 5 бэлгийн эздийг тодруулах урамшуулалт хөтөлбөр явагдаж байна. Бэлгийн эзэн болохын тулд кино үзэх эсвэл кино багц идэвхжүүлэхэд л хангалттай.

Урамшуулалт хөтөлбөрийн хугацаа: 2024.04.16 - 2024.05.27 хооронд үргэлжилнэ.

Хөтөлбөрт оролцох заавар: 

Юнивишний IPTV болон Toki апп-н Movie мини апп ашиглан:

  • “RAV4-тэй кино” цэсээс кино түрээслэх бүрд - 2 эрх
  • Дурын кино багцаа идэвхжүүлэх бүрд - 3 эрх таны гэрээний дугаарт олгогдоно. 

Гэрээний дугаарт олгогдсон эрхээрээ:

  • IPTV ашиглан Апп & Тоглоом цэсийн Univision Apps -> RAV4-тэй кино апп-д эсвэл
  • Toki апп ашиглан Movie мини апп -> Бэлэг цэсэд тус тус хандан тоглоом тоглож урамшуулалд оролцох эрхээ цуглуулна.

Тоглоом тоглох заавар:

Тоглоом тоглох зурган заавар

Дараах аргуудаас өөрт тохирохыг сонгон тоглоом тоглож эрхээ цуглуулаарай.

IPTV зурагтаар тоглоом тоглох заавар

 

Toki апп-р тоглоом тоглох заавар

 
 

IPTV зурагтын үндсэн Menu хэсгийн Апп & тоглоом цэс -> Univision Apps -> RAV4-тэй кино апп-д хандан тоглоом тоглож урамшуулалд оролцох эрхээ цуглуулна.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Апп & Тоглоом/ App & Games цэс рүү орно.

2. Univision Apps хэсгийн RAV4-тэй кино апп руу орно.

3. Баруун дээд буланд тоглох эрх болон тохирлын эрхийн тоо харагдах бөгөөд “ОК” дарж тоглоомыг эхлүүлнэ.

 

Toki апп-н Үйлчилгээ -> Бүгд -> Энтертайнмэнт хэсгээс Movie мини апп руу хандан зүүн дээд буланд байрлах бэлэгний дүрс дээр дарж тоглоом тоглож урамшуулалд оролцох эрхээ цуглуулна.

 
 
 

Хөтөлбөрийн бэлэг: 

  • “RAV 4 Petrol 2WD” автомашин – 1ш
  • Scooter – 1ш
  • Унадаг дугуй – 1ш
  • Harry Potter Lego – 1ш
  • Balance Bike – 1ш
  • Playtime хосоороо үзэх VIP ticket – 1ш

Бэлгийн эздийг 2024.05.27 хүртэл нийт урамшуулалд оролцох эрхээ цуглуулсан хэрэглэгчид дундаас 2024.05.29-ний өдөр гэрээний дугаараар санамсаргүй түүврийн арга ашиглан тодруулна. Шууд дамжуулалтыг Univision Mongolia фейсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй.

Санамж:

  • Хөтөлбөрийн хугацаанд буюу 2024.04.16 - 2024.05.27 дотор тоглох эрхээрээ тоглоом тоглож урамшуулалд оролцох эрхээ цуглуулахыг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Урамшууллын хугацаанд зөвхөн Toki апп-н Movie мини апп-аар “RAV4-тэй кино” цэсийн бүх кино болон бусад кино багцуудыг 50% хөнгөлөлттэй үнээр түрээслэх боломжтой.