Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Одоо зарлагдсан байгаа урамшуулал

Written By Oyungerel Chuluun ()

Updated at May 3rd, 2024

Одоо зарлагдсан байгаа урамшууллын талаарх дараах мэдээлэлтэй танилцаарай.

"RAV4-тэй кино" урамшуулалт хөтөлбөр

Юнивишнийн хэрэглэгчид дундаас Toyota Top Motors албан ёсны дилерийн цоо шинэ RAV4 автомашин болон бусад 5 бэлгийн эздийг тодруулах урамшуулалт хөтөлбөр явагдаж байна. Бэлгийн эзэн болохын тулд кино үзэх эсвэл кино багц идэвхжүүлэхэд л хангалттай.

Урамшуулалт хөтөлбөрийн хугацаа: 2024.04.16 - 2024.05.27 хооронд үргэлжилнэ.

Хөтөлбөрт оролцох заавар: 

Юнивишний IPTV болон Toki апп-н Movie мини апп ашиглан:

  • “RAV4-тэй кино” цэсээс кино түрээслэх бүрд - 2 эрх
  • Дурын кино багцаа идэвхжүүлэх бүрд - 3 эрх таны гэрээний дугаарт олгогдоно. 

Гэрээний дугаарт олгогдсон эрхээрээ:

  • IPTV ашиглан Апп & Тоглоом цэсийн Univision Apps -> RAV4-тэй кино апп-д эсвэл
  • Toki апп ашиглан Movie мини апп -> Бэлэг цэсэд тус тус хандан тоглоом тоглож урамшуулалд оролцох эрхээ цуглуулна. Тоглоом тоглох зааврыг ЭНД дарж хараарай.

Хөтөлбөрийн бэлэг: 

  • “RAV 4 Petrol 2WD” автомашин – 1ш
  • Scooter – 1ш
  • Унадаг дугуй – 1ш
  • Harry Potter Lego – 1ш
  • Balance Bike – 1ш
  • Playtime хосоороо үзэх VIP ticket – 1ш

Бэлгийн эздийг 2024.05.27 хүртэл нийт урамшуулалд оролцох эрхээ цуглуулсан хэрэглэгчид дундаас 2024.05.29-ний өдөр гэрээний дугаараар санамсаргүй түүврийн арга ашиглан тодруулна. Шууд дамжуулалтыг Univision Mongolia фейсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй.

Зөвлөгөө:

  • Урамшууллын хугацаанд зөвхөн Toki апп-н Movie мини апп-аар “RAV4-тэй кино” цэсийн бүх кино болон бусад кино багцуудыг 50% хөнгөлөлттэй үнээр түрээслэх боломжтой.
 
 
 

Юнивишний гэр хорооллын шинэ хэрэглэгчийн урамшуулал

Улаанбаатар хотын гэр хороолол

УБ хотын Юнивишний сүлжээ орсон гэр хороололд шинээр үйлчилгээ холбуулснаар дараах нэмэлт эрхүүд дагалдана.

Шалгуур Төлбөрийн хөнгөлөлт Дагалдах эрхүүд
Өрхийн шинэ хэрэглэгч Эхний нэг сарын суурь хураамж 100% үнэгүй 1. Нөхөж үзэх үйлчилгээ 6 сар /Зөвхөн S+ багцад хамаарна/
2. 10,000₮-нд контент үзэх эрх. /Монгол бокс-с бусад/ Контент үзэх эрх эхний 30 хоног хүчинтэй.

 

 

 

 

 
 

Орон нутгийн гэр хороолол

Орон нутгийн Юнивишний сүлжээ орсон гэр хороололд шинээр үйлчилгээ холбуулснаар дараах нэмэлт эрхүүд дагалдана.

Шалгуур Төлбөрийн хөнгөлөлт Дагалдах эрхүүд
Өрхийн шинэ хэрэглэгч Эхний нэг сарын суурь хураамж 100% үнэгүй 1. Нөхөж үзэх үйлчилгээ 6 сар /Зөвхөн S+ багцад хамаарна/
2. 10,000₮-нд контент үзэх эрх. /Монгол бокс-с бусад/ Контент үзэх эрх эхний 30 хоног хүчинтэй.

 

 

 

 

 
 
 
 

Collective+Юнивишн урамшуулал

Орон нутгийн болон УБ хотын гэр хорооллын хэрэглэгчид гэр бүлийн (Collective) группт Юнителийн 2-5 дугаар бүртгүүлээд сарын суурь хураамжийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Үндсэн шалгуур:  

  • Юнивишний админ дугаар нь Юнителийн дугаар байх.
  • Тухайн админ дугаар нь Гэр бүлийн (Collective) группийн админ эсвэл гишүүнээр бүртгэлтэй байх.
  • Группийн бүх гишүүдийн Юнителийн дугаар идэвхтэй ашиглагддаг байх.
  • 1 группт зөвхөн 1 Юнивишний гэрээний дугаар бүртгэгдэж хөнгөлөлт авах боломжтой байна.
Хөнгөлөлт
Collective группийн Юнителийн дугаараа идэвхтэй ашиглаж байгаа гишүүдийн тоо Юнивишний сарын суурь хураамжийн хөнгөлөлт
2 дугаар 10'000₮
3 болон түүнээс дээш дугаар 15'000₮

 

 

 

 

 

Санамж:

  • Хамрах хүрээ нь Багануур, Налайх, Дархан болон Эрдэнэтээс бусад бүх аймгийн Юнивишн хамаарна.
 
 
 

U-Point оноо цуглуулах урамшуулал

Юнивишний админ дугаараа U-Point-д бүртгүүлж нийт төлбөр төлөлтийнхөө 3-10%-д U-Point оноо цуглуулаарай. Цуглуулсан оноогоо хүссэн үйлчилгээндээ зарцуулах боломжтой.

Collective үйлчилгээнд бүртгүүлснээр 10% хүртэлх U-Point оноо цуглуулах боломжтой ба групп дэх Юнителийн дугаартай идэвхтэй гишүүдийн тооноос хамааран:

5 гишүүнтэй бол 10%
3-4 гишүүнтэй бол 6%
1-2 гишүүнтэй бол 3% U-Point оноог группийн гишүүн болгон Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс цуглуулах боломжтой байна.

 
 

 

Зөвлөгөө:

  • Урамшууллын эрхээр кино түрээслэх заавар харах бол ЭНД дараарай.