Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV-р ТВ хөтөлбөрүүдийг нөхөж үзэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at June 12th, 2023

TV хөтөлбөрүүдийн ард байрлах сумтай тэмдэглэгээ нь нөхөж үзэх боломжтой хөтөлбөрүүдийг илэрхийлэх бөгөөд та дараах зааврын дагуу LookTV-р үзэхийг хүссэн ТВ нэвтрүүлгүүдээ нөхөж үзээрэй.

LookTV-гээс сувгийн нэвтрүүлэг нөхөж үзэх заавар:

1. Гар утасны LookTV апп болон www.looktv.mn сайтад өөрийн бүртгэлээр  нэвтэрсний дараа “TV” хэсэг рүү орно. 

2. Сувгийн жагсаалт болон одоо гарч байгаа нэвтрүүлгийн хөтөлбөрийн мэдээлэл гарч ирэх ба үзэх сувгаа сонгон орно.

3. “ТВ хөтөлбөр” дээр дарна.

4. Хөтөлбөрийг дээш гүйлгэн, өнгөрсөн 96 цагийн дотор гарсан нэвтрүүлгүүдээс сонгож тоглуулна.

5. Нөхөж үзэх боломжтой хөтөлбөрийн мэдээлэл доорх тэмдэглэгээтэй харагдана.

 

Санамж: 

  • Зарим тохиолдолд сувгийн онцлог болон нийлүүлэгчийн шаардлагаар тухайн сувгийн нөхөж үзэх үйлчилгээ хязгаарлагдахыг анхаараарай.
 

 

Зөвлөгөө: 

  • LookTV апп дээр суваг үзэх заавар харах бол ЭНД дарж видео заавартай танилцаарай.
  • LookTV үйлчилгээний нөхөж үзэх үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд 96 цагийн доторх нэвтрүүлгийг нөхөж үзэх боломжтой.
  • Шууд гарч буй нэвтрүүлгийг эхнээс нь эхлүүлэн нөхөж үзэх боломжтой.