хөтөч

Зурагтаасаа ашиглах боломжтой апп-ууд болон идэвхжүүлж, цуцлах заавар

Дараах Юнивишн үйлчилгээний хэрэглэгчид зурагтаасаа ашиглах боломжтой нэмэлт апп-ууд болон тэдгээрийг идэвхжүүлэх, суулгах, автомат сунгалтыг цуцлах сонголтууд дээр дарж зааврын дагуу ашиглаарай.

Ашиглах боломжтой нэмэлт апп-уудын мэдээлэл

Юнивишн үйлчилгээнд дараах 14 аппликейшн ажиллаж байна.

 
 

Караоке апп ашиглах заавар

Караоке апп-тай холбоотой дараах мэдээллүүд дээр дарж танилцаарай.

Караоке апп-н талаар мэдээлэл

 

Караоке апп идэвхжүүлэх заавар

 

Дуу хайх заавар

 

Дуу тоглуулах заавар

 

Дуу сануулах заавар

 

Караоке апп-н автомат сунгалтыг цуцлах заавар

 

НӨАТ-ын баримт авах заавар

 
 

Шинэчлэгдсэн караоке апп нь одоогоор рок, поп, хип хоп, зохиолын, хүүхдийн, ардын гэх мэт 20 гаруй хөгжмийн урсгалын албан ёсны эрхтэй гадаад, Монголын 3'000 гаруй дууны сантай. Уран бүтээлийн тоо тогтмол нэмэгдэх бөгөөд дуу, хамтлаг дуучны нэр, дууны кодыг бичин хүссэн дуугаа хайж, жагсаалт (playlist) үүсгэн тоглуулах боломжтой. Тус үйлчилгээг Univision 4.0 системийн Android Box болон Android TV төхөөрөмжтэй хэрэглэгчид ашиглана.

Караоке апп идэвхжүүлэх үнэ (НӨАТ орсон):

  • 3 сар - 9'900₮
  • 6 сар - 14'900₮
  • 12 сар - 19'900₮

Караоке апп-н автомат сунгалтыг цуцлах заавар:

Хэрэглэгч идэвхжүүлсэн Караоке апп үйлчилгээнийхээ идэвхтэй хугацааг дуусахаас өмнө автомат сунгалтыг нь Караоке апп-н баруун дээд буланд байрлах “Профайл” цэсээс, мөн IPTV-ийнхээ үндсэн Menu цэсийн “Захиалга” хэсгээс цуцлах боломжтой байна. Автомат сунгалтыг цуцалснаар апп шууд хаагдахгүй бөгөөд идэвхтэй хугацааг дуусахад хаагдана.

 Univision 4'0 IPTV-н шинэ системийн хэрэглэгчид Караоке апп идэвхжүүлэхдээ:

  • “Univision төлбөр дээр төлөх” сонголтоор идэвхжүүлэхэд багц автоматаар сунгагдах ба бусад төлбөрийн хэрэгслээр төлөхөд автомат сунгалтгүй идэвхэжнэ.
  • Upoint-оор төлөхөд заавал бүтэн дүнгээр нь төлөх шаардлагатай. Жишээ: 3 сарын 9'900₮-ийн үнэтэй багцыг 9'000 Upoint, үлдсэн 900₮-ийг нь бусад аргаар төлөх боломжгүй, зөвхөн 9'900 Upoint-оор бүхлээр нь л төлөх боломжтой байна.

1. Үндсэн “Menu” цэсийн “Апп & Тоглоом” цэс рүү орно.

2. “Караоке” апп руу орно.

3. “Багц идэвхжүүлэх” дээр дарна.

4. Идэвхжүүлэх хугацаагаа сонгоно. Идэвхжүүлэх төлбөр 3 сар – 9’900₮, 6 сар – 14’900₮, 12 сар – 19’900₮ байна.

5. Төлбөр төлөх хэрэгслээ сонгоно.

6. Идэвхжүүлэх төлбөрийн пин кодоо оруулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.

7. Гарч ирэх бататгах мэдээлэлтэй танилцаад “Үргэлжлүүлэх” дарна.

8. Багц амжилттай идэвхэжсэн мэдээлэл дараах байдлаар харагдана.

9. Караоке апп идэвхжүүлсэн түүхээ болон багцын дуусах хугацаагаа апп-н баруун дээд буланд байрлах “Профайл” цэс, “Идэвхжүүлэлтийн түүх” хэсгээс харах боломжтой.

1. Үндсэн “Menu” цэсийн “Апп & Тоглоом” цэс рүү орно.

2. “Караоке” апп руу орно.

3. “Дуу хайх” хэсэг дээр дарна.

4. Хайх хэсэгт удирдлагын 4 тийшээ харсан сумтай товчлууруудыг ашиглаж дуучин болон дууны нэр, дууны кодыг бичиж хайх боломжтой. Мөн дуунуудын категори харагдах тул өөрийн хайж буй дууныхаа төрлийг сонгон хайлт хийх боломжтой.

1. Караоке апп-н үйлчилгээ идэвхтэй үед тоглуулах дуугаа сонгон “ОК” дээр дарна.

2. "Дуулж эхлэх" сонголт дээр дарахад дуу тоглож эхэлнэ.

3. Дуугаа тоглуулж байх үедээ дэлгэцийн баруун доод хэсгийн товчуудыг ашиглан “Пауз” дээр дарж дууг түр зогсоох, эсвэл “Алгасах” дээр дарж сануулсан дараагийн дууг тоглуулах боломжтой.

4. Мөн дуу тоглуулж байх үед болон апп-н үндсэн дэлгэц дээр харагдах QR кодыг гар утас, таблет дээрх MBook апп-ын “QR уншуулах” хэсэгт уншуулснаар 5 хүртэлх хэрэглэгч гар утсаараа IPTV дээрх караоке апп-тай холбогдон хамтдаа дуу хайх, дуугаа сануулж жагсаалт /playlist/-д нэмж хасах, тоглуулж буй дууг түр зогсоох, алгасах гэх мэтээр удирдах боломжтой. /одоогоор зөвхөн Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд box төхөөрөмж дээр ажиллана./

5. Дэлгэцийн зүүн доод буланд харагдах “QR” товч дээр дарж дэлгэц дээрх QR кодыг нуух эсвэл ил гаргах боломжтой.

1. Караоке апп-н үйлчилгээ идэвхтэй үед тоглуулахыг хүссэн дуугаа “Дуу хайх” болон “Санал болгох” хэсгүүдээс сонгон “ОК” дээр дарна.

2. “Дуу сануулах” сонголт дээр дарна. Дууг сануулсан үед “Алгасах” товч дээр дарж сануулсан дуугаа тоглуулах боломжтой.

3. Мөн дуу тоглуулж байх үед болон апп-н үндсэн дэлгэц дээр харагдах QR кодыг гар утас, таблет дээрх MBook апп-ын “QR уншуулах” хэсэгт уншуулснаар 5 хүртэлх хэрэглэгч гар утсаараа IPTV дээрх караоке апп-тай холбогдон хамтдаа дуу хайх, дууг сануулж жагсаалт /playlist/-д нэмж хасах, тоглуулж буй дууг түр зогсоох, алгасах гэх мэтээр удирдах боломжтой. /одоогоор зөвхөн Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд box төхөөрөмж дээр ажиллана./

4. Дэлгэцийн зүүн доод буланд харагдах “QR” товч дээр дарж дэлгэц дээрх QR кодыг нуух эсвэл ил гаргах боломжтой.

 

Караоке апп-н төлбөрийг Qpay, SocialPay болон Toki апп-аар төлж идэвхжүүлсэн тохиолдолд та доорх зааврын дагуу Univision вэбсайтаар НӨАТ-ын баримтаа авах боломжтой. Харин "Univision төлбөр дээр төлөх" сонголтоор идэвхжүүлсэн тохиолдолд таны дараа сарын төлбөрийн баримт дээр нэмэгдэж, төлбөрийн нийлбэр дүнгээр НӨАТ-ын баримт гарах болно.

1. www.univision.mn сайтын баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Юнивишний гэрээний дугаар болон нууц үг эсвэл нэг удаагийн кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарж нэвтэрнэ.

3. “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсгийг сонгож “НӨАТ тохиргоо, түүх” хэсгийн “Харах” дээр дарна.

4. НӨАТ-ын баримт дараах байдлаар харагдана.

 

Зөвлөгөө:

  • MBook апп-г татахдаа IOS гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • MBook апп-г татахдаа Android гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • MBook апп-г татахдаа Huawei гар утастай бол ЭНД дарж татаарай.
 
 
 

IPTV дээр ашиглах боломжтой апп-ууд

Юнивишн үйлчилгээний дараах аппликейшнуудыг ашиглана:

  • Багц & Төлбөр апп
  • Univision хөтөч
  • Karaoke апп
  • Good Price
  • Traffic channel

Өөрийн Gmail бүртгэлээ ашиглан холбосноор Google Play Store-с дараах аппликейшнуудыг ашиглаж болно:

  • Монголд татах боломжтой аппликейшууд
  • ТВ-д зориулсан аппликейшн болон тоглоомууд
 
 

IPTV дээр нэмэлт апп татаж суулгах заавар

1. Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр нэвтэрсний дараа үндсэн “Menu” хэсгээс “Апп & Тоглоом/ App & Games” цэс рүү орно.

2. Апп татах “Google Play” апп руу орно.

3. “Google Play”-с татах апп-аа хайж олно.

4. Суулгах апп дээрээ дарж ороод “Суулгах/install” товч дээр дарна. 

5. Апп татагдан суулгаж дууссаны дараа “Нээх/open” товч дээр дарахад нэмэлт апп ажиллаж эхэлнэ.

 
 

 

Санамж: 

  • Идэвхжүүлсэн караоке апп-г шууд хаах боломжгүй, зөвхөн автомат сунгалтыг цуцлах боломжтой тул багцын идэвхтэй хугацаа дуустал апп ашиглах боломжтой нээлттэй байхыг анхаараарай.
  • Караоке апп-г идэвхжүүлэхдээ “Univision төлбөр дээр төлөх” сонголтоор идэвхжүүлбэл багц автоматаар сунгагдах ба бусад төлбөрийн хэрэгслээр идэвхжүүлэхэд автомат сунгалтгүй идэвхжихийг анхаараарай.