хөтөч

Суурин утасны аппарат холбох болон тохируулах заавар (Байгууллагын хэрэглэгчид)

Та суурин утасны IP аппарат дээр 77-той дугаараа дараах зааврын дагуу тохиргоо хийх боломжтой. 

Grandstream аппаратын тохиргоо:

1. Суурин утасны аппарат болон компьютерыг интернэт төхөөрөмжтэй лан кабелаар холбоно. Ингэснээр суурин утасны аппарат интернэт төхөөрөмжөөс автоматаар IP хаяг авна.

2. Суурин утасны аппаратаас IP хаягийг дараах товч дээр дарж харна.


3. Жишээ нь: 192.168.0.60 гэсэн хаяг авсан бол IP хаягийг дурын browser дээр хийж өгснөөр аппарат руу нэвтрэх цонх гарч ирнэ. Нэвтрэхдээ: 
Username: admin 
Password: admin



4. Нэвтэрч орсны дараагаар Accounts -> Account 1 -> General Settings хэсэгт дугаарын тохиргоог хийж “Save” and “Apply” дарна. Тохиргоог дараах байдлаар хийнэ. 

  • Account  active: Yes
  • Account name: +97677******
  • SIP Server: ims.ub.unitel.mn
  • Outbound proxy: publiccorp.ims.ub.unitel.mn
  • SIP User ID: +97677******
  • Authenticate ID: +97677******@ims.ub.unitel.mn
  • Authenticate Password: Байгууллагын лавлах төвд хандаж авах
  • Name: +97677******