UNIVISION
БагцБагц ахиулах үйлчилгээ

Багц ахиулах үйлчилгээ

Багц ахиулах үйлчилгээний тухай

Юнивишний багцаа шилжүүлэхэд төлбөр хэрхэн бодогдох тухай:

Юнивишний багц солигдсон сарын төлбөрийг тооцохдоо төлбөрийн цикл эхлэхээс багц солигдох хүртэлх хугацааг хуучин багцын үнээр, багц солигдсон өдрөөс цикл дуусах хүртэлх хугацааг шинэ багцын үнээр тооцно.

Багцаа ахиулах үед анхаарах зүйлс:

  1. Юнивишний үйлчилгээний эрх хаагдсан бол багц шилжүүлэх боломжгүй.
  2. Таны төлбөрийн цикл №1 буюу сарын 1-ээс 31-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд багц шилжих боломжгүй.
  3. Таны төлбөрийн цикл №2 буюу сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд багц шилжих боломжгүй.

Багцаа ахиулахад:

  1. Гурвалсан үйлчилгээ хооронд багцаа ахиулах бол:

Шилжих багцаа сонгон багц шилжих үйлдэл хийснээр багцаа өөрчлөх боломжтой. Багц ахиулах хүсэлт гаргасан өдрөөс эхлэн шууд шилжинэ.

  1. Дан үйлчилгээнээс гурвалсан үйлчилгээ рүү ахиулах бол:

Дан үйлчилгээний багцтай хэрэглэгч багцаа гурвалсан үйлчилгээ рүү ахиулах тохиолдолд гурвалсан үйлчилгээ ашиглахад шаардлагатай төхөөрөмжүүдийн мэдээллийг Unitel апп-с харж захиалгаа өгөх боломжтой. Unitel апп-д бүртгэгдсэн захиалгын дагуу ажилтан эргэж холбогдон цаг товлох ба ажилтан гэрт нь очиж багцыг ахиулна.

"Лавлах төв" рүү холбогдон захиалга өгч ажилтан очиж багц ахиулна. Дан интернэт үйлчилгээний хэрэглэгч дан IPTV шилжихэд IPTV үйлчилгээг ашиглахад шаардлагатай STB төхөөрөмжийг тухайн үед мөрдөгдөж буй төхөөрөмжийн үндсэн нөхцөлийн дагуу үндсэн үнээр бүтэн эсвэл лизингээр авах боломжтой.

Багц ахиулах заавар

Та Unitel апп ашиглан үйлчилгээний багцаа солих боломжтой.

  1. Unitel апп-р багц шилжих заавар

Багц шилжихБагц шилжих
Санамж: