хөтөч

LookTV багцын автомат сунгалтыг идэвхжүүлэх заавар

LookTV үйлчилгээний багцуудын автоматаар сунгагдах тохиргоог идэвхжүүлэх дараах заавартай танилцаарай.

LookTV багцыг идэвхжүүлэхдээ багцын төлбөрийг Юнителийн дугаар болон банкны карт ашиглаж төлсөн тохиолдолд багц дараагийн сард автоматаар сунгагдана.

LookTV багцыг Юнителийн дугаар ашиглан идэвхжүүлэх заавар

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багц идэвхжүүлэх боломжтой.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. Баруун дээд буланд байрлах “Тохиргоо” хэсэгт дарна.

3. “Төлбөрийн хэсэг” цэс рүү орно.

4. “Идэвхжүүлсэн багц” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

5. Идэвхжүүлэх багцаа сонгоод “Идэвхжүүлэх” дээр дарна.

6. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Юнител”-г сонгоно.

7. Худалдан авалтын кодоо оруулаад “Баталгаажуулах” дээр дарна.

8. Төлбөр амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.

 

LookTV багцыг банкны карт ашиглан идэвхжүүлэх заавар

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багц идэвхжүүлэх боломжтой.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. Баруун дээд буланд байрлах “Тохиргоо” хэсэгт дарна.

3. “Төлбөрийн хэсэг” цэс рүү орно.

4. “Идэвхжүүлсэн багц” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

5. Идэвхжүүлэх багцаа сонгоод “Идэвхжүүлэх” дээр дарна.

6. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Бусад сонголт” дээр дарна.

7.  “Карт нэмэх” дээр дарна.

8. “Карт” хэсгийг сонгож банкны картын мэдээллээ оруулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.

9. “Submit” дээр дарж гүйлгээг зөвшөөрнө.

10. Гүйлгээ амжилттай хийгдсэн мэдээлэл харагдах ба “Хаах” дээр дарж үргэлжлүүлнэ.

11. Амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.

 
 

 

Зөвлөгөө:

  • Худалдан авалтын пин кодоо мартсан бол ЭНД дарж кодоо солих заавартай танилцаарай.