LookTV дээр кино контентоо тоглуулж үзэх дараах заавартай танилцаарай.
Та өөрийн түрээсэлсэн кино контент болон идэвхжүүлсэн багцад хамаарах контентын трейлэр, амталгаа хэсгийг үзэх боломжтой байна. Мөн кино контентыг үргэлжлүүлэн үзэх, дараа үзэх жагсаалтад нэмэх, контентын хэл болон хадмалыг хүссэн төхөөрөмж дээрээ өөрчлөн үзэх боломжтой.
Хэл солих заавар
1. Өөрийн эрхээр нэвтэрч орно.
2. Үзэх киногоо сонгож “Play” дээр дарж контентоо тоглуулна.
3. CC гэсэн дүрсийг идэвхжүүлэн “Ок” дарна.
4. Гарч ирэх хэлний сонголтоос хүссэн хэлээ сонгоно.