хөтөч

LookTV-д нэвтрэх нууц үг солих болон сэргээх заавар

LookTV-дээ нэвтрэх нууц үгээ солих болон сэргээх дараах заавартай танилцаарай.

Нэвтрэх нууц үг солих заавар

1. LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
2. Профайл эрхээ сонгож орно. 
3. More цэс дээр дарна.             
4. Аккаунтын тохиргоо дээр дарна.    
5. Нууц үг өөрчлөх дээр дарна.
6. Шинэ нууц үгээ давтан хийгээд Хадгалах дээр дарна.

 
 

Нэвтрэх нууц үг сэргээх заавар

Дараах сонголтоос сонгож нэвтрэх нууц үгээ сэргээгээрэй.

Утасны дугаар бүртгэлтэй бол

Зөвхөн Монголын үүрэн телефоны дугаар LookTV-д бүртгүүлсэн хэрэглэгч нар утасны дугаараар нууц үгээ сэргээх боломжтой.

1. LookTV апп руу хандан Нууц үг сэргээх хэсэг дээр дарна.
2. Бүртгэлтэй утасны дугаараа оруулан Үргэлжлүүлэх дээр дарна.
3. Бүртгэлтэй дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна.
4. Нууц үгийг шинээр зохион Үргэлжлүүлэх дээр дарна.
5. Нууц үг амжилттай сэргэсэн мэдээлэл харагдана.

 
 

И-мэйл хаяг бүртгэлтэй бол

1. LookTV апп руу хандан Нууц үг сэргээх хэсэг дээр дарна.
2. Бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан Үргэлжлүүлэх дээр дарна.
3. И-мэйл хаягт баталгаажуулах линк илгээгдэнэ.
4. Бүртгэлтэй и-мэйл хаягаа шалгаж баталгаажуулах линк дээр дарна.
5. Нууц үг амжилттай сэргэсэн мэдээлэл харагдана.

 
 
 
 

 

Санамж:

  • LookTV-н нэвтрэх нууц үгийг устгах боломжгүй, зөвхөн солих боломжтой байна.
  • Хүүхдийн профайл эрхээр нэвтэрсэн бол LookTV-н нэвтрэх нууц үгийг солих боломжгүйг анхаараарай.