хөтөч

LookTV-р ТВ хөтөлбөрүүдийг нөхөж үзэх заавар

LookTV-р үзэхийг хүссэн ТВ нэвтрүүлгүүдээ нөхөж үзэх дараах заавартай танилцаарай.

LookTV үйлчилгээний нөхөж үзэх үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд 96 цагийн доторх нэвтрүүлгийг нөхөж үзэх боломжтой. Мөн шууд гарч буй нэвтрүүлгийг эхнээс нь эхлүүлэн нөхөж үзэх боломжтой.

LookTV апп дээр нөхөж үзэх заавар

 LookTV апп татах бол ЭНД дараарай.

1. LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрч ороод ТВ дээр дарна.
2. ТВ хөтөч хэсэгт дарж нөхөж үзэх суваг болон нэвтрүүлгийн хөтөлбөрөө сонгоно.
3. Нөхөж үзэх дээр дарна.

 
 

LookTV вэбсайт дээр нөхөж үзэх заавар

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч профайл эрхээ сонгон орно.

2. “ТВ хөтөч” цэс дээр дарна.

3. Нөхөж үзэх суваг болон нэвтрүүлгээ сонгоно.

4. “Нөхөж үзэх” дээр дарахад таны сонгосон нэвтрүүлэг тоглогдож эхэлнэ.

 
 

 

Санамж: 

  • Зарим тохиолдолд сувгийн онцлог болон нийлүүлэгчийн шаардлагаар тухайн суваг болон хөтөлбөрийн нөхөж үзэх үйлчилгээ хязгаарлагдах боломжтойг анхаараарай.