хөтөч

LookTV-н профайл үүсгэж, устгах заавар

LookTV-н профайл эрх үүсгэх болон профайл устгах дараах заавартай танилцаарай.

Хэрэглэгч LookTV-н бүртгэлдээ дээд тал нь 5 профайл үүсгэх боломжтой.

Профайлын төрлүүд:

  • Админ - Хамгийн анх үүсгэсэн профайл Админ профайл болох бөгөөд бүх профайлыг үүсгэж, устгах болон нууц үгийг солих боломжтой админ эрхтэй байна.
  • Энгийн - LookTV рүү нэвтрэх үед автоматаар “Нүүр хуудас” цэс рүү орно. 
  • Классик - LookTV рүү нэвтрэх үед автоматаар “ТВ” цэс рүү орно. 
  • Хүүхдийн - Хүүхдийн профайл руу нэвтрэх үед хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан контентууд гэх мэт насанд хүрэгчдэд зориулсан контентоос бусад контент харагддаг байна. 

Админ профайл үүсгэх заавар

1. Бүртгүүлэх дугаар болон нууц үгээ оруулж Үргэлжлүүлэх дарна.
2. Админ профайлын нэр, зураг, төрөл, насны ангилал тохируулж болно.
3. Энгийн классик хүүхдийн гэсэн 3 төрлөөс сонгох боломжтой.
4. Насны ангилал сонгоно.
5. Профайл 4 оронтой код шинээр зохиож оруулан Хадгалах дарна.
6. Үүсгэсэн профайл зурган дээр дарж суваг болон кино контентоо үзэх боломжтой.

 

 
 

Энгийн профайл үүсгэх заавар

1. Профайл тохиргоо дээр дарна.
2. Нэмэх /+/ тэмдэг дээр дарж шинэ профайл үүсгэнэ. 
3. Төрөл дээр дарна.
4. Энгийн сонгон зүүн дээд буланд байрлах Back дээр дарна. 
5. Хадгалах дээр дарж хадгална.

 
 

Классик профайл үүсгэх заавар

1. Профайл тохиргоо дээр дарна.
2. Нэмэх /+/ тэмдэг дээр дарж шинэ профайл үүсгэнэ. 
3. Төрөл дээр дарна.
4. Классик сонгон зүүн дээд буланд байрлах Back дээр дарна.  
5. Хадгалах дээр дарж хадгална.

 
 

Хүүхдийн профайл үүсгэх заавар

1. Профайл тохиргоо дээр дарна.
2. Нэмэх /+/ тэмдэг дээр дарж шинэ профайл үүсгэнэ. 
3. Төрөл дээр дарна.
4. Хүүхдийн сонгон зүүн дээд буланд байрлах Back дээр дарна.  
5. Хадгалах дээр дарж хадгална.

 
 

Профайл устгах заавар

Админ профайлыг устгах боломжгүй байна.

1. LookTV апп-д өөрийн бүртгэлээр нэвтэрч More цэс дээр дарна.
2. Аккаунтын тохиргоо дээр дарна.
3. Бүртгэл устгах дээр дарна.
4. Бүртгэл устгах эсэхийг баталгаажуулах асуултад Тийм дээр дарж бүртгэлээ амжилттай устана.