Гадаад улсаас LookTV ашиглах дараах мэдээлэллүүдтэй танилцаарай.
Оюуны өмчийн тухай хуулийн дагуу LookTV-г олон улсаас ашиглаж байгаа тохиолдолд Basic, Premium багцуудын болон Box цэсийн зөвхөн Монгол кино, контент, сувгийг үзэх боломжтой.
LookTV үйлчилгээнд бүртгүүлэх дараах аргуудаас сонгон зааврын дагуу бүртгүүлээрэй.
1. LookTV апп-д хандан Бүртгүүлэх дээр дарна.
2. И-мэйл хаягаа оруулж, нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөл-г зөвшөөрч Үргэлжлүүлэх дээр дарна.
3. И-мэйл хаягт Баталгаажуулах линк илгээгдэнэ.
4. Бүртгүүлсэн и-мэйл болон нууц үгээ оруулж Нэвтрэх дээр дарна.
LookTV-д Lime/Virtual/ дугаараар бүртгэл үүсгэн ашиглах боломжтой.
1. LookTV апп-д хандан Бүртгүүлэх дээр дарна.
2. Утасны дугаараа оруулж, нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөл-г зөвшөөрч Үргэлжлүүлэх дээр дарна.
3. Бүртгүүлсэн дугаарт /Lime апп-н Мессеж хэсэгт/ илгээгдсэн Баталгаажуулах кодыг оруулна.
4. Нэвтрэх дээр дарна.
5. Бүртгүүлсэн дугаар болон нууц үгээ оруулан нэвтэрнэ.
6. Профайл үүсгэн тохиргоо хийж Хадгалах дээр дарна.
Санамж:
- Гадаад утасны дугаараар бүртгэл үүсгэх боломжгүй.
Зөвлөгөө:
- LookTV багцын мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.