Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Видео сангаас кино түрээслэх, үзсэн киноны мэдээллээ шалгах заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at March 25th, 2024

Видео сангаас кино түрээслэх болон үзсэн киноны мэдээллээ шалгах сонголт дээр дарж заавартай танилцаарай.

Видео сан нь дэлхийн болон Монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хөгжим, спортын уралдаан тэмцээний торгон агшин гэх мэт олон төрлийн контентууд агуулагдах бөгөөд хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанраас сонгон тэдгээрийг өндөр шилдэг дуугаралттайгаар, HD болон 4к чанараар хүлээн авч үзэх боломжтой. Видео сангаас шинэ, шилдэг кино үзэхийг хүсвэл доорх зааврын дагуу түрээслэн үзээрэй.

Toki апп-Movie мини апп ашиглан кино түрээслэх заавар

Та гар утаснаасаа Юнивишнийн хүссэн киногоо түрээслэх боломжтой. 

1. Movie > Кино цэс рүү орно.
2. Түрээслэх киногоо сонгоно.
3. Гэрээний дугаар сонгоно.
4. Төлбөрийн арга сонгож төлнө.

Санамж:

  • Гар утаснаасаа түрээсэлсэн киногоо зөвхөн IPTV зурагтын "Миний түрээсэлсэн" цэсээс үзээрэй.
 
 
 

IPTV видео сангаас кино түрээслэх заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр кино түрээслэх заавар

Та дараах сонголт дээр дарж заавартай танилцаарай. 

Багцад дагалдах эрхээ ашиглан Box тэмдэглэгээгүй кино түрээслэх боломжтой.

Box тэмдэглэгээгүй кино түрээслэх

 

Box тэмдэглэгээтэй кино түрээслэх

 
 

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээгүй киногоо сонгож удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Кино түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоо хийнэ.

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Үйлдэл амжилттай болж түрээслэгдсэн контентын хүчинтэй хугацааны мэдээлэл харагдана.

7. “Үзэх” дээр дарахад түрээслэгдсэн контент тоглогдоно.

 

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээтэй киногоо сонгож удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Кино түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоо хийнэ. 

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад амжилттай түрээслэгдэнэ.

 
 
 

Android box дээр кино түрээслэх заавар

1. Меню -> “Видео сан” цэс рүү ороод түрээслэх киногоо сонгоно.

2. Сонгосон кино руу ороод түрээслэх дээр “Ок” дарж төлбөр төлөх сонголт болон хэлээ сонгоно.

3. Админ кодоо оруулснаар амжилттай түрээслэгдэнэ. 

 
 
 
 

Univision вебсайт-р кино түрээслэх заавар

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайтад хандан тусламж цэсийн хажууд байрлах нэвтрэх цонх дээр дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин нэвтэрнэ.

3. Нэвтэрсний дараагаар контент> видео сан цэс рүү орно.

4. Киногоо сонгоод  “Түрээслэх” дарна.

5. Сонгосон киногоо баталгаажуулан хэлээ сонгоод “Түрээслэх” дарна.

6. Амжилттай түрээсэлсний дараа зурагтаасаа шууд үзэх боломжтой болно.  

 
 

U-Point оноо ашиглан видео сангаас кино түрээслэх заавар

Дараах зурагтаас болон Toki апп-р кино түрээслэх заавруудаас сонгон танилцаарай.

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр кино түрээслэх заавар

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээтэй киногоо сонгож удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Кино түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоос U-Point оноо зарцуулах сонголтыг сонгоно.

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад амжилттай түрээслэгдэнэ.

 
 

Android box дээр кино түрээслэх заавар

1. Меню -> “Видео сан” цэсээс киногоо сонгоод “Түрээслэх” хэсэг дээр дарна.

2. Төлбөр төлөх хэлбэрээ U-Point-ийг сонгоод “Ок” дарна.

3. Админ кодоо оруулан идэвхжүүлнэ.

 
 

Toki апп-р кино түрээслэх заавар

1. Toki апп-д нэвтэрч ороод нүүр хуудасны “Үйлчилгээ” хэсгийн “Бүгд” цэс дээр дарна.

2. “Энтертайнмент” цэснээс “Movie” мини апп дээр дарна. 

3. “Movie” мини апп руу ороход түрээсэлсэн киногоо Юнивишний буюу IPTV-ийнхээ “Миний түрээсэлсэн” цэсээс үзэх мэдээлэл гарч ирэх бөгөөд “Эхлэх” товчийг дарна. “Movie” мини апп-н “Нүүр” хэсэг рүү шилжинэ. 

4. "Нүүр" эсвэл “Хайх” цэсээс үзэх киногоо сонгох боломжтой.

5. Түрээслэх гэж буй кино дээрээ дарахад кино түрээслэх хэсэг рүү шилжинэ.


6. “Түрээслэх” товчийг дарна.


7. Түрээслэх гэрээний дугаараа сонгоно. Toki апп руу Юнивишний админ дугаараар нэвтэрсэн тохиолдолд бүртгэлтэй гэрээний дугаар болон “Өөр гэрээний дугаар оруулах” гэсэн сонголт гарч ирнэ. Админ дугаар дээр 1-с дээш гэрээний дугаар бүртгэлтэй бол бүх гэрээний дугаарууд харагдана.

8. Түрээслэх киноныхоо төлбөрийг төлөх сонголтоо хийнэ. Түрээслэх кино нь багцад дагалдах эрхээр үзэх боломжтой (Box тэмдэглэгээгүй) кино байх тохиолдолд “Багцад дагалдах эрх”-ээр түрээслэх сонголт гарч ирэх ба гэрээний үлдэгдэл эрх харагдана. Мөн U-Point оноотой бол “U-Point ашиглах” сонголт болон онооны үлдэгдэл мэдээлэл харагдана.


9. “Төлбөр төлөх” сонголтыг сонгосон тохиолдолд НӨАТ авах төрлөө сонгоно.

10. Төлбөр төлөх аргаа сонгон “Төлөх” дээр дарна.


11. Төлбөр төлөлт “Амжилттай” хийгдсэн тухай мэдээлэл гарч ирэх ба “OK” дээр дарна.

12. НӨАТ-ын баримт дараах байдлаар харагдах бөгөөд “Дуусгах” дээр дарна.

13. Кино амжилттай түрээслэгдэхэд “Юнивишний “Миний түрээсэлсэн” цэсээс үзнэ үү” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

 
 
 
 

Урамшууллын эрхээр кино түрээслэх заавар

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээтэй киногоо сонгож удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоос “Урамшууллын эрх” сонголтыг сонгоно.

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Үйлдэл амжилттай болж түрээслэгдсэн контентын хүчинтэй хугацааны мэдээлэл харагдана.

7. “Үзэх” дээр дарахад түрээслэгдсэн контент тоглогдоно.

 
 

Үзсэн киноны мэдээлэл шалгах заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр мэдээлэл шалгах заавар

1. Үндсэн Menu цэсийн “Эхлэл” цэс рүү орно.

2. “Миний түрээсэлсэн” хэсэгт таны үзэх боломжтой түрээсэлсэн контентууд харагдана.

 
 

Android box төхөөрөмж дээр мэдээлэл шалгах заавар

1. Меню -> Апп -> Багц & төлбөр апп руу орно.

2. “Одоогийн хэрэглээ” цэс рүү орно. 

3. Одоо идэвхжүүлсэн байгаа нэмэлт үйлчилгээний төлбөрийн мэдээлэл харагдах ба “Ок” дарж задаргаагаа харна.

4. Төлбөртэй үзсэн киноны задаргаа болон үнийн мэдээлэл дараах байдлаар харагдана. 

 
 
 
 

 

Санамж:

  • Гурвалсан үйлчилгээний багцад дагалдах контентын эрхээр зөвхөн Box тэмдэглэгээгүй киног үзэх боломжтой.
  • Түрээсэлсэн контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх ба хүчинтэй хугацаанд “Миний түрээсэлсэн” цэсээс дахин тоглуулах боломжтой.
 

 

Зөвлөгөө:

  • Та Toki апп-н Movie мини апп ашиглан найз нөхөд, аав ээж, ажлын хамт олондоо өөрийнхөө гар утаснаас кино түрээслэн бэлэглэх боломжтой. Кино түрээслэхдээ бусдын гэрээн дээр киногоо түрээслэн, төлбөрийг нь өөрөө төлснөөр бусдад бэлэглэх боломжтой. Toki апп-Movie мини апп ашиглан кино түрээслэх болон кино хайх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
  • Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дараарай.
  • Багцад дагалдах эрхийн үлдэгдлээ хэрхэн шалгах заавар харах бол ЭНД дараарай.
  • Админ нууц үгээ мартсан бол ЭНД дарж солих заавартай танилцаарай.