Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Кино багцын тухай болон идэвхжүүлэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at April 10th, 2024

Дараах кино багцуудын тухай мэдээлэл болон идэвхжүүлэх сувгуудаас сонгон дарж зааврын дагуу идэвхжүүлээрэй. 

Гурвалсан үйлчилгээ ашигладаг бүх хэрэглэгчид дараах кино багцуудаас идэвхжүүлэн тухайн багцад байгаа кино контентыг хязгааргүй үзэх боломжтой.

Кино багцуудын мэдээлэл

Кино багц Тайлбар Үнэ /НӨАТ орсон/ Хугацаа
Холливуд багц Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан Холливудын The Godfather, The Saving Private Ryan, The Shawshank Redemption тэргүүтэй сор бүтээлүүд, шилдэг найруулагчдын The Departed, Pulp Fiction, Interstellar тэргүүтэй алдарт уран сайхны кинонуудаас гадна Breaking Bad, American Horror Stories, The Vampire Diaries, Prison Break, The Flash, The Arrow зэрэг үе үеийн шилдэг цувралуудыг Hollywood багц танд санал болгож байна. Hollywood багцад сар бүр тогтмол Холливуудын уран сайхны кино, олон ангит цувралууд шинээр нэмэгдэх болно. 9,900₮     30 хоног
Ази багц Сүүлийн жилүүдэд Дорнын кино урлаг барууны кино урлагийг "гүйцэж" ирээд байна. Энэ нь магадгүй дорнын найруулагчдын харах өнцөг, содон сэтгэлгээтэй хамааралтай ч байж мэднэ. Мөн сайхан савангийн дуурь-д дургүй хэн байх билээ? Солонгосын KBS, MBC, SBС зэрэг алдартай сувгуудын "нэрийн хуудас" болсон нэг ангит болон олон ангит кинонуудыг албан ёсны эрх, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэхийг хүсвэл Ази багцыг түрээслээрэй.  9,900₮  30 хоног
Монгол багц Аливаа улсын кино урлаг тус улсынхаа соёлын илэрхийлэл болдог жамтай. Үүнд Монголын кино урлаг ч хамааралтай. Хэрвээ та Монголын кино урлагийн алтан үеэс өдийг хүртэл гарсан олон арван олон болон нэг ангит кино, нэвтрүүлгүүдийг үзэж, "цаг хугацаагаар аялахыг" хүсвэл Монгол багцыг түрээслэн үзэж манай улсын кино урлаг сүүлийн зууны туршид хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай. 9,900₮ 30 хоног
Хятад багц Азийн кино урлаг дэлхийд дээгүүр байр суурийг эзэлж эхэллээ. Сүүлийн жилүүдэд дан ганц Солонгос гэлтгүй Хятадын уран бүтээлчдийн кино, цувралууд олон зуун сая үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Дорнын соёл тэр тусмаа Хятадын соёл, сэтгэлгээ, тэдний амьдралын хэв маягийг хөгжилтэй, гунигтай, адал явдалтайгаар нээн харуулах Юнивишнийн Хятад кино багцаас албан ёсны эрх, өндөр чанартайгаар шинэ цуврал, кинонуудыг хүлээн авч үзээрэй.  9,900₮ 30 хоног
Холимог багц /Холливуд, Ази, Монгол багцууд/  HOLLYWOOD, АЗИ, МОНГОЛ багцуудын танд санал болгож буй уран сайхны кино, олон ангит цувралуудыг цөм агуулсан холимог багцыг санал болгож байна. Холимог багцад сар бүр тогтмол Холливуудын шилдгийн шилдэг уран сайхны кино, олон ангит цувралууд, Азийн үзэгчдийг байлдан дагуулсан сор бүтээлүүд нэмэгдэх болно.  19,900₮ 30 хоног
HBO багц Телевизийн олон ангит цувралуудыг HBO үгүйгээр төсөөлөмгүй. Game of Thrones, Chernobyl, Wires, True Detective, Sopranos гэх мэт гаргасан бүтээл бүр нь цэнхэр дэлгэцийн домог болсон байдаг HBO багцаас та дуртай цувралаа албан ёсны эрх, дуу дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар үзэх боломжтой. It's not TV, It's HBO. 9,900₮ 30 хоног
Хит цуврал багц  Биднийг зурагтын өмнө ойр дотнынхонтойгоо тодорхой нэг цагт болзуулдаг байсан зүйл бол ХИТ болж байсан кинонууд. Тэгвэл сүүлийн 20-иод жилийн турш гарсан олон ХИТ цувралыг нэг дор, хүссэн цагтаа үзмээр байна уу? Хуанжу Гэг, Дэггүй нас, Бие хамгаалагч, Гурван найз(Монгол), Сэргэлэн охин Ян Сун, Чингис хаан зэрэг олон гайхалтай ХИТ цувралуудыг та тус багцаас хүлээн авч үзээрэй.   9,900₮ 30 хоног
Гэрийн Tomyo багц Гэрээсээ гаралгүйгээр зурагтаасаа иогийн хичээлд сууж, англи хэлээ давтаж, гоо сайхны зөвлөгөө авч, хоолны жорууд сурмаар байна уу? Тэгвэл танд гэр бүлийн гишүүн бүрд зориулан гаргасан “Гэрийн Tomyo” багцыг санал болгож байна. Хорвоо ертөнцийн гарал үүсэл, хоолондоо ямар амтлагч хийхийг хүртэл заах "Гэрийн Tomyo" багцыг түрээслээд төрөл бүрийн хичээл, зөвлөгөө, заавруудыг аваарай.  9,900₮ 30 хоног
Хүүхдийн багц Алдрай бяцхан хүүхдүүддээ Disney, Dreamworks, Pixar, Illumination зэрэг дэлхийн алдартай анимейшн студийн хүүхэлдэйн кинонуудыг албан ёсны эрх, Монгол дуу оруулалттайгаар үзүүлэхийг хүсвэл "Хүүхдийн багц"-г сонгоорой. Мөн хүүхдүүдийн хайртай Тобот, Тандермэний гэр бүл зэрэг цувралууд, танин мэдэхүйн боловсрол олгох олон гайхалтай нэвтрүүлгүүд тус багцад байгаа шүү.   9,900₮ 30 хоног
Орос-Европ багц  Та бидний үзэж өссөн "Амьдрал нулимсанд дургүй", Ийм нэгэн явдал" зэрэг алтан үеийн нэг ангит кинонууд, "Бригада", "Гал тогоо" зэрэг үзүүштэй цувралуудыг Орос багцаас үзээрэй. Тус бүтээлүүдийг Мосфильм, Газпром, СТС, Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын кино студи зэрэг нэр хүндтэй газруудаас албан ёсны эрхтэйгээр толилуулж байгаа бөгөөд алтан үеийн кинонуудыг хальснаас сэргээн засаж, HD форматад шилжүүлснээрээ онцлог юм. 9,900₮  30 хоног
Аниме багц Юнивишний аниме багц нь хэрэглэгчдийн хамгийн их сонгон үздэг багцуудын нэг ба уг багцаас алдарт “Demon Slayer” буюу “Чөтгөрийн ангууч”, “Dr. Stone”, “My hero academy”, Food Wars, Mieruko-Chan, Talentless Nana болон бусад шинэ, шилдэг цувралуудыг үзэх боломжтой.   9,900₮ 30 хоног

 

Санамж:

  • Кино багц нь автомат сунгалттай ба идэвхжүүлсэн багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдах болохыг анхаараарай.
  • HBO багцыг цуцлахдаа HBO нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцлах шаардлагатайг анхаараарай. Нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцлах заавар харах бол ЭНД дараарай.
  • HBO багцыг идэвхжүүлэхэд HBO төлбөрт сувгийн багц үнэгүй дагалдана.
 
 
 

Toki апп-р идэвхжүүлэх заавар

Toki апп ашиглан Юнивишний кино багц идэвхжүүлэх боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх-н хажуугийн гурван зураас дээр дарна.
4. Кино багц дээр дарна.
5. Сувгийн багцаа сонгоод хажуугийн товчийг ногоон болгоно.
6. Идэвхжүүлэх товч дээр дарна.

 
 

Зурагтаасаа идэвхжүүлэх заавар

ATV төхөөрөмж дээр кино багц идэвхжүүлэх дараах 2 аргаас сонгон заавартай танилцаарай.

Захиалга цэс

1. ATV төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Захиалга/Subscription” цэс рүү орно.

2. “Багцууд/Packages” цэс рүү орно.

3. “Бүх багцыг харах” дээр дарна.

4. Идэвхжүүлэх боломжтой багцуудын жагсаалтаас түрээслэх багцаа сонгоно.

5. Төлбөрийн мэдээлэл бүхий идэвхжүүлэх хэсэг дээр дарна.

6. Худалдан авалтын пин буюу гүйлгээний пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

7. Багц амжилттай түрээслэгдсэн мэдээлэл харагдана.

 
 

Кино багц цэс

1. ATV төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Кино багц/SVOD” цэс рүү орно.

2. Идэвхжүүлэх боломжтой багцууд харагдах ба түрээслэх багцаа сонгож орно.

3. Багцын контент дээр дарж “Багц түрээслэх” хэсэгт дарна.

4. Сонгосон багцын нэр харагдах ба төлбөрийн мэдээлэл бүхий идэвхжүүлэх хэсэг дээр дарна.

5. Худалдан авалтын пин буюу гүйлгээний пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Багц амжилттай түрээслэгдсэн мэдээлэл харагдана.

 
 
 
 

Unitel апп-р идэвхжүүлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Кино багц » Идэвхжүүлэх багцаа сонгох » Идэвхжүүлэх » Идэвхжүүлсэн багцын автомат сунгалтын хугацаа харах

 
 

Univision вебсайт-р идэвхжүүлэх заавар

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дээр дараарай.

1. Univision вэбсайтад хандан тусламж цэсийн хажууд байрлах нэвтрэх цонх дээр дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин нэвтэрнэ.

3. Нүүр хуудас -> “Кино багц авах” цэс рүү орно.

4. Кино сонгоод "Идэвхжүүлэх" дээр дарна. 

5. Идэвхжүүлэх кино багц болон хугацаагаа сонгоод “Идэвхжүүлэх” дарна. 

6. Амжилттай идэвхжүүллээ гэж гарч ирсний дараа зурагтаасаа шууд үзэх боломжтой болно.  

 
 

U-point оноо ашиглан идэвхжүүлэх заавар

1. Menu цэсийн “Захиалга” хэсгийг сонгоход түрээслэх боломжтой багцын сонголтууд гарч ирнэ.

2. Түрээслэх багцаа сонгоод “U-POINT ОНОО ЗАРЦУУЛАХ” хэсгийг сонгоно.

3. Түрээслэх пин кодоо хийнэ.

4.Багц амжилттай түрээсэлсэн, дуусах хугацааны мэдээлэл гарч ирнэ.

 
 

Кино багц, нэмэлт суваг болон видео сангийн ялгаа

Кино багц:

IPTV ашигладаг бүх хэрэглэгчид кино багцыг идэвхжүүлэн тухайн багцад багтах кино контентыг хязгааргүй үзэх боломжтой.

 
 

Нэмэлт суваг: 

Дэлхийн шилдэг танин мэдэхүйн, энтертайнмент, кино сувгууд болон насанд хүрэгчдэд зориулсан сувгийг албан ёсны эрхтэйгээр идэвхжүүлэн үзэх боломжтой.

 
 

Видео сан: 

Дэлхийн болон Монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хөгжим, спортын уралдаан тэмцээний торгон агшин гэх мэт олон төрлийн контентууд агуулагдах бөгөөд та хүссэн үедээ өөрийн сонгосон төрлөөс сонгон тэдгээрийг өндөр шилдэг дуугаралттайгаар хүлээн авч үзэх боломжтой.

 
 
 
 

 

Санамж:

  • Идэвхжүүлсэн кино багц нь автомат сунгалттай тул санамжийг анхааралтай уншиж дуусах хугацаанаас өмнө зааврын дагуу автомат сунгалтаа цуцлаарай. 
  • Кино багцын автомат сунгалт цуцлах заавар авах бол ЭНД дараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Админ нууц үгээ оруулж нэмэлт үйлчилгээг амжилттай идэвхжүүлэн дуусах хугацаа хүртэл ашиглах боломжтой.
  • Админ нууц үг солих бол ЭНД дараарай.
  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.