Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Нөхөж үзэх үйлчилгээний тухай болон идэвхжүүлэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 15th, 2024

Дараах нөхөж үзэх үйлчилгээний тухай болон үйлчилгээг идэвхжүүлэх сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Нөхөж үзэх үйлчилгээний тухай

Өөрийн дуртай кино эсвэл телевизийн нэвтрүүлгээ цагт нь үзэж амжаагүй бол Монгол болон гадаадын 100 гаруй сувгуудыг 96 цагийн хугацаанд хэдэн ч удаа ухрааж үзэх, дахин эхлүүлэх боломжтой.  Сувгийн мэдээллийг ЭНД дарж хараарай. /Сувгийн ард цагны зураг байвал нөхөж үзэх боломжтой./

  • Гурвалсан үйлчилгээний M, M+, L, L+, XL, XL+, XXL, XXL+ багцын хэрэглэгчид нөхөж үзэх үйлчилгээг үнэгүй ашиглана. 
  • Гурвалсан үйлчилгээний XS, S, S+ багц , дан IPTV үйлчилгээний хэрэглэгчид уг үйлчилгээг хүссэн үедээ төлбөртэй идэвхжүүлэх боломжтой.
    1. Дан IPTV, XS, XS+ / 5'000₮ /
    2.   S, S+ багц / 3'000₮ /
 
 

Нөхөж үзэх үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Нөхөж үзэх үйлчилгээг идэвхжүүлэх дараах заавартай танилцаарай.

Univision вэбсайтаар идэвхжүүлэх

 

Ажилтантай холбогдож идэвхжүүлэх

 
 

1. Univision.mn вэбсайтад хандан баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” хэсэг дээр дарна.

2. Гэрээний дугаараа бичээд нэг удаагийн код эсвэл нууц үгээ оруулан нэвтэрнэ.

3. Univision вэбсайт руу гэрээний дугаараар нэвтэрсний дараа “Үйлчилгээний тохиргоо” хэсгийг сонгож “Нөхөж үзэх үйлчилгээ” дээр дарна.

4. Нөхөж үзэх үйлчилгээний мэдээлэлтэй танилцаад “Идэвхжүүлэх” дээр дарна.

5. Нөхөж үзэх үйлчилгээг идэвхжүүлэхийг зөвшөөрч байвал “Тийм” дээр дарна. 

6. Амжилттай идэвхжүүлсний дараа зурагтаасаа нөхөж үзэх үйлчилгээгээ ашиглах боломжтой болно.

 

Та нөхөж үзэх үйлчилгээгээ ЭНД дарж Facebook-н Univision Mongolia хуудасны messenger ашиглан ажилтантай холбогдон идэвхжүүлэх боломжтой.

 
 
 

 

Санамж:

  • Нөхөж үзэх үйлчилгээг сарын аль өдөр идэвхжүүлснээс үл хамааран үйлчилгээний төлбөр бүтнээр тооцогдоно.
  • Үйлчилгээг идэвхжүүлснээс хойш сар бүр автоматаар идэвхэжнэ.
 

 

Зөвлөгөө:

  • Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
  • Univision вэбсайт-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.
  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.