Дараах админ болон эцэг эхийн хяналтын код, энгийн нэвтрэх эрхийн нууц үг, түрээслэх пин код зэрэг код солих сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.
Unitel апп-р админ нууц үгээ солих заавар
1. Unitel апп-д гэрээний дугаараараа нэвтэрч орно.
2. Зүүн дээд буланд байрлах “More” цэс дээр дарна.
3. “Админ нууц үг солих” дээр дарна.
4. Шинэ 4 оронтой админ кодоо оруулна.
5. Админ код солих баталгаажуулах асуултад “тийм” дээр дарна.
6. Админ код амжилттай солигдсон мэдээлэл харагдана.
Univision вэбсайтаар админ нууц үгээ солих заавар
1. Univision вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин нэвтэрнэ.
3. Үйлчилгээний тохиргоо цонхны "Админ нууц код" цэс рүү орно.
4. “Солих” дээр дарна.
5. Шинэ нууц үгээ оруулан “Солих” товчийг дарснаар амжилттай солигдоно.
Зурагтаасаа админ нууц үгээ солих заавар
Төхөөрөмжийн төрлөө сонгоод зурагтаасаа админ нууц үгээ солих заавартай танилцаарай.
Зурган заавар
1. Меню > Тохиргоо > Нууцлал > Админ пин солих цэс рүү орно.
2. Хуучин нууц үгээ оруулна.
3. Шинэ нууц үгээ оруулаад “Ок” товчийг дарна.
4. Амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

Зурган заавар:
1. Меню > Тохиргоо > Админ хяналт цэс рүү орно.
2. Хуучин нууц үгээ оруулна.
3. Шинэ нууц үгээ оруулаад буцах товч дарна.
Зурагтаасаа энгийн эрхийн нууц үгээ солих заавар
Доорх зааврын дагуу энгийн эрхийн нууц үгээ солиорой.
Видео заавар:
Зурган заавар:
1.Меню > Тохиргоо > Нууцлал > Пин код солих цэс рүү орно.
2.Хуучин нууц үгээ оруулна.
3.Шинэ нууц үгээ оруулаад ок товчийг дарна.
1.Меню > Тохиргоо > Үндсэн тохиргоо > Нэвтрэх нууц үг солих цэс рүү орно.
2.Хуучин нууц үгээ оруулна.
3.Шинэ нууц үгээ оруулаад буцах товч дарна.
Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайлын буюу нэвтрэх эрхийн пин кодоо солих заавар
1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Профайлын тохиргоо/Profile settings цэс рүү орж пин код солих профайлаа сонгон “Профайл пин код” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.
2. Хуучин профайлын пин код эсвэл эцэг эхийн хяналтын кодоо оруулан түгжээг тайлна.
3. Шинэ 4 оронтой пин кодоо оруулна.
4. Шинэ пин кодоо дахин оруулж баталгаажуулна.
5. “Хадгалах” дээр дарж код сольсон шинэчлэлтээ хадгална.
6. Профайл пин код амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр эцэг эхийн хяналтын пин кодоо солих заавар
Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.
1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings цэс рүү орно.
2. “Дансны тохиргоо” цэс рүү орж, “Эцэг эхийн пин” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.
3. Хуучин эцэг эхийн хяналтын кодоо оруулж “Үргэлжлүүлэх” дээр дарна.
4. Шинэ пин кодоо 2 удаа оруулж баталгаажуулна.
5. Эцэг эхийн хяналтын код амжилттай солигдсон мэдээлэл харагдана.

1. Unitel апп руу ороод өөрийн Юнивишн үйлчилгээний админ дугаар эсвэл гэрээний дугаарыг бичиж оруулаад “Нэвтрэх” дээр дарна.
2. “Нэмэлт” цэсийг сонгоно.
3. Нэмэлт үйлчилгээний хэсгээс “Эцэг эхийн хяналтын пин код солих” хэсгийг сонгоно.
4. Хяналтын шинэ пин кодоо зохиож болон давтан оруулаад “Солих” дээр дарна.
Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр түрээслэх пин кодоо солих заавар
Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.
1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Захиалга/Subscription цэс рүү орно.
2. “Төлбөр/Payment” цэс рүү орж, “Түрээслэх пин код” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.
3. Хуучин түрээслэх пин кодоо оруулна.
4. Шинэ гүйлгээний пин кодоо давтан оруулж баталгаажуулна.
5. Гүйлгээний пин код амжилттай солигдсон талаар мэдээлэл гарч ирнэ.
1. Unitel апп руу ороод өөрийн Юнивишн үйлчилгээний админ дугаар эсвэл гэрээний дугаарыг бичиж оруулаад “Нэвтрэх” дээр дарна.
2. “Нэмэлт” цэсийг сонгоно.
3. Нэмэлт үйлчилгээний хэсгээс “Түрээсийн пин код солих” хэсгийг сонгоно.
4. Түрээсийн шинэ пин кодоо зохиож, давтан оруулаад “Солих” дээр дарна.
5. Түрээсийн пин код солих тухай бататгах асуултад “Солих” дээр дахин дарснаар код амжилттай солигдоно.
Санамж:
- Нууц үгээ солихын тулд зурагтаа асаахдаа админ эрхээрээ нэвтэрсэн байх шаардлагатайг анхаараарай.
- Эцэг эхийн хяналтын пин код нь хүүхдийн профайл дээр 13+ нас, бусад төрлийн профайл дээр 21+ насны ангиллаар контентыг хязгаарлана.
Зөвлөгөө:
- Нууц үгээ сольсны дараа заавал төхөөрөмж дээрх on/off товчлуураар нь унтрааж асаагаарай.
- Нууц үгээ сольсон үед админ эрхээрээ нэвтрэхдээ шинээр сольсон нууц кодоор нэвтрэхийг анхаараарай.