Unitel хөтөч Univision хөтөч

Голомт банкны апп ашиглан төлбөрөө яаж төлөх вэ? /Хуучин апп/

Шинэчилсэн 10 сарын 27, 2021

Голомт банкны апп ашиглан төлбөрөө төлөх зурган заавар:

1. Интернэт банкны эрхээр нэвтэрч орно.

2. Хэрэглээний төлбөр цэсийг сонгоно.

3. Төлбөр бүртгэх цэс рүү хандана.

4. Интернэт, кабель телевиз цэс рүү хандана.

5. Юнивишн үйлчилгээг сонгоно.

6. Нэр болон гэрээний дугаараа бичиж бүртгүүлнэ.

7. Гэрээний дугаараа нэвтрэн орж нэхэмжлэх дарснаар төлбөр харагдана. 

8. Гэрээний дугаараа шалгаад төлбөр төлөх дээр дарж төлбөрөө төлнө.

Санамж:

  • Төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай.
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай. 
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?