Unitel хөтөч Univision хөтөч

Төрийн банкны апп-р төлбөрөө яаж төлөх вэ?

Шинэчилсэн 10 сарын 26, 2021

Төрийн банкны апп-р төлбөр төлөх видео болон зурган заавар:

Видео заавар:

Зурган заавар: 

1. Интернэт банкны эрхээр нэвтэрч орно. 

2. Төлбөр цэс рүү орно. 

3. Орон сууцны төлбөр рүү орно. 

4. Юнивишний төлбөрөө сонгоно.  

5. Төлбөр төлөх дансаа сонгоод үргэлжлүүлэх дарна.

6. Гүйлгээгээ нягтлаад төлөх дарна.

7. Гүйлгээ амжилттай хийгдсэнээс хойш 15-20 минутын дараа таны таны төлбөр төлөгдөнө.

Санамж:

  • Төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай. 
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай. 
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.
  • Төрийн банкны апп-д гэрээний дугаараа бүртгүүлэх заавар авах бол ЭНД дараарай.
  • НӨАТ-н баримтаа авах заавар авах бол ЭНД дарааарай


Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?