Unitel хөтөч Univision хөтөч

Хас банкны мобайл банкаар төлбөрөө яаж төлөх вэ?

Шинэчилсэн 10 сарын 27, 2021

Хас банкны мобайл банкаар төлбөрөө төлөх зурган заавар:

1. *1888# гээд дуудлага хийх товч дээр дарна.

2. Мобайл банкны нууц үгээ оруулна.

3. Unitel uilchilgee-г сонгоно.

4. Univision tulbur tuluh-ийг сонгоно.

5. Юнивишний гэрээний дугаараа оруулна.

6. Зарлага хийх дансаа сонгоно.

7. Төлөх төлбөрийн дүн оруулна.

8. Гүйлгээгээ нягтлана.

9. Амжилттай шилжүүлсэнээс хойш 15-20 мин дараа төлбөр төлөгдөнө.

Санамж:

  • Төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай.
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай.
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай. 

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?