Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision вэбсайтад бүртгүүлэх болон вэбсайтаар авах боломжтой үйлчилгээ

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 15th, 2024

Univision вэбсайтаар авах боломжтой Юнивишний үйлчилгээ болон гэрээний дугаар, и-мэйл хаягаа бүртгүүлэх дараах заавартай танилцаарай.

Univision вэбсайтаар авч болох үйлчилгээнүүд

  1. НӨАТ-ын баримтаа харах
  2. Админ нууц үгээ солих
  3. Шинэ хэрэглэгчийн захиалга өгөх, хаяг шилжүүлэх, нэмэлт салаалах үйлчилгээ холбуулах захиалга өгөх
  4. Төлбөрийн задаргаагаа шалгах
  5. Төлбөрөө төлөх
  6. Бусдын төлбөрийг төлөх
  7. Төлбөрийн үлдэгдлээ шалгах 
  8. Багцад дагалдах эрхийн үлдэгдлээ шалгах
  9. Дата хэрэглээгээ шалгах
  10. Wifi нэр болон нууц үгээ солих
  11. Нөхөж үзэх үйлчилгээ идэвхжүүлэх 
  12. Нөхөж үзэх үйлчилгээ цуцлах
  13. Кино түрээслэх
  14. Кино багцаа идэвхжүүлэх
  15. U-Point оноо ашиглан төлбөр төлөх
  16. Гурвалсан болон дан үйлчилгээний багцуудын мэдээлэл авах
  17. Сувгуудын мэдээлэл харах
  18. Урамшууллын мэдээлэл авах
 
 

Univision вэбсайтад бүртгүүлэх заавар

1. Univision.mn вэбсайтад хандаж баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” хэсэгт дарна.

2. "Нууц үг" дээр дарна.

3. "Бүртгүүлэх" дээр дарна.

4. Гэрээний дугаар болон зурган дээрх кодыг оруулаад “Бүртгүүлэх” дээр дарна.

5. Гэрээний дугаар болон админ дугаарт мессэжээр ирсэн нууц кодоо оруулаад цаашдаа вэбсайт руу нэвтрэхэд байнга ашиглах шинэ нууц үгээ зохиож оруулна.

6. Бүртгэл амжилттай хийгдсэн мэдээлэл харагдаж “Нэвтрэх” хэсэг гарч ирэхэд өөрийн бүртгэлээрээ нэвтэрнэ.

 
 

Univision вэбсайтад и-мэйл хаяг бүртгүүлэх заавар

1. Univision вэбсайтын “Нэвтрэх хэсэг” дээр дарж өөрийн Юнивишний гэрээний дугаар, нууц үгээ оруулан нэвтэрч орно.

2. “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсэгт дарна.

3. “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсгийн “И-мэйл хаяг солих” сонголт дээр дарна.

4. Өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаа оруулна.

5. Зурагт харагдах 6 оронтой кодыг дуурайлган бичиж “Солих” дээр дарна. 

6. Таны оруулсан и-мэйл хаяг руу баталгаажуулах и-мэйл илгээсэн тухай гарч ирэх мэдээлэлд “OK” дарж баталгаажуулна.

7. Бүртгүүлсэн и-мэйл хаяг руугаа орж 24 цагийн дотор баталгаажуулах и-мэйлийн “Баталгаажуулах” товч дээр дарна.

8. Баталгаажсан мэдээлэл дараах байдлаар харагдана.

 
 

 

Зөвлөгөө: 

  • Юнивишний гэрээний дугаараа харах зааврыг ЭНД дарж аваарай.