Unitel хөтөч Univision хөтөч

Таны мэдлэгт | Яагаад төхөөрөмжөө унтрааж асаах хэрэгтэй болдог вэ?

Шинэчилсэн 1 сарын 09, 2021

Төхөөрөмжүүд өөр дээрээ CPU, RAM, санах ойтай байдаг ба эдгээрийн хэвийн ажиллагаа алдагдсанаар гацалт үүсдэг 

Төрөөрөмж гацах шалтгаанууд:

  • Темпертур - Хэт халуун болон хэт хүйтэн орчинд хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг.
  • Орчин - Хэт хуурай болон хэт чийгшилтэй эсвэл хэт тоосжилттой орчинд хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг.
  • Байршил - Цагаан төхөөрөмж нь WiFi буюу утасгүй сүлжээ ашиглан мэдээлэл дамжуулдаг ба утасгүй сүлжээний онцлог нь байршлын нөлөөнд их өртөмтгий байдаг. Тиймээс гэрийн бүх өрөөнд саад багатай зайнд дамжуулах байршилыг сонгох болон битүү хайрцаганд хийхгүй байх.
  • Холболт- Шаардлагатай холболтуудыг буруу холбох болон дутуу холбосон тохиолдолд.
  • Удаан хугацаанд тасралтгүй ажилсан- Тасралтгүй удаан хугацаагаар ажилласанаар халалт үүсэх болон алдаа гарах магадлал нэмэгддэг. 
  • Wifi сувгийн давхцал буюу интерференци- WiFi сүлжээ нь 2,4GHz дээр нийт 11 сувагчлалтай байдаг ба сувгийн давхцал үүссэнээр гацалт үүсдэг. Ийм тохиолдолд төхөөрөмжөө унтрааж асааснаар хамгийн бага ачаалалтай болон давхцал багатай сувагчлалаа автоматаар сонгож хэвийн болдог. 

Төхөөрөмж дээр дээрх асуудлууд үүссэнээр өөрөөр хэлбэл мэдээллийн урсгал хэвийн бус болж гацалт бий болдог. Тиймээс төхөөрөмжөө унтрааж асааснаар төхөөрөмжүүд өөр дээрх CPU, RAM, санах ой дээр үүссэн алдаа цэвэрлэгдэж дахин шинээр хэвийн горимд ажиллах боломжийг бий болгож байдаг.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?