Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнивишний удирдлага тохируулах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at March 25th, 2024

Юнивишний удирдлагаа тохируулах дараах заавартай танилцаарай.

Univision 4'0 - ATV (AndroidTV) STB Bluetooth (BLE) удирдлага тохируулах заавар

Удирдлагын товчлуурын тайлбар:

Шинэ андройд төхөөрөмжийн удирдлагыг холбох болон салгах дараах сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Удирдлагаа шинэ андройд төхөөрөмжтэй холбох

 

Удирдлагаа шинэ андройд төхөөрөмжөөс салгах

 
 
 

1. Юнивишний удирдлагын “Буцах” болон “Хайх” товчлуур дээр улаан гэрэл 2 удаа анивчих хүртэл 3 секундийн турш зэрэг дарах ба гэрэл анивчсаны дараа шинэ андройд /AndroidTV box/ төхөөрөмжийг холбох бол 1 / Android box төхөөрөмжийг холбох бол 2 тоотой товчлуурыг дарж холбоно.

2. Холбосон удирдлагаа ашиглан шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

3. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.

4. “Аксессуар нэмэх/Add accessory” дээр дарахад шинэ андройд төхөөрөмжийн bluetooth ажиллаж удирдлагыг хайж эхэлнэ.

5. Гарч ирэх удирдлагын нэр дээр дарахад шинэ андройд төхөөрөмж нь удирдлагатай bluetooth-р амжилттай холбогдож дараах байдлаар харагдана.

1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.

3. Салгах удирдлагаа сонгож нэр дээр дарна.

4. “Үл хослуулах/Unpair” дээр дарна.

5. “Ok” дарснаар удирдлагын холболт сална.

 
 
 

Андройд төхөөрөмжийн удирдлага тохируулах заавар

Univision AOSP STB(Android STB) удирдлагын заавартай танилцаарай.

  • Univision AOSP STB(Android  STB) удирдлага нь Андройд төхөөрөмжийг удирдана.

Удирдлагын товчлуурын тайлбар:

Удирдлага тохируулах дараах видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

 

Удирдлага тохируулах зурган заавар:

 
 
 

Удирдлага удирдахгүй эсвэл дутуу удирдах үед шалгах, ахин тохируулах заавар

Удирдлага огт удирдахгүй эсвэл дутуу удирдаад байх үед дараах зааврын дагуу шалгаад, шаардлагатай тохиолдолд зааврын дагуу дахин тохируулаарай.

  1. Удирдлагынхаа батарейг солих.
  2. Удирдлагынхаа тохиргоог ресет хийж дахин шинээр тохируулан шалгана.

Удирдлаганы тохиргоог reset хийж, дахин тохируулах заавар:

  • Univision AOSP STB(Android  STB) удирдлага нь Андройд төхөөрөмжийг удирдана.

Univision AOSP STB(Android  STB) удирдлагыг дахин тохируулах заавар:

 
 

 

Зөвлөгөө: 

  • Удирдлага тохиргоо хийх гэхээр TV гэсэн товч дээр улаан гэрэл асахгүй болон тохиргоогоо хүлээж авахгүй байвал шинээр удирдлага авах эсвэл засварын төвд хандаж шалгуулаарай.
  • Засварын төвийн хаяг, байршлын талаар мэдээлэл харах бол ЭНД дарж хараарай.