Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Суваг түгжих, эцэг эхийн хяналтын тохиргоо хийх заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at March 25th, 2024

Юнивишнээр эцэг эхийн хяналтын тохиргоо хийх болон гарч байгаа сувгуудаа түгжих дараах заавруудтай танилцаарай.

Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд төхөөрөмж дээр контент үзэх насны хязгаарлалт хийх заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр контент үзэх насны хязгаарлалт хийх дараах зурган заавартай танилцаарай.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Профайлын тохиргоо/Profile settings” цэс рүү орно.

3. Тохиргоо хийх профайлаа сонгож ороод “Зөвшөөрөгдсөн контентууд” хэсэгт дарна.

4. Гарч ирэх сонголтоос насны хязгаарыг сонгоно.

5. “Хадгалах” дээр дарж өөрчлөлтийг хадгална.

6. Амжилттай хадгалагдсан мэдээлэл дараах байдлаар харагдана.


 

Санамж:

  • Насны хязгаарлалт зөвхөн тухайн тохиргоо хийсэн профайл дээрээ хийгдэнэ.
  • Админ профайл дээр насны хязгаарлалт хийх боломжгүйг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Насны хязгаарлалт хийсэн профайл дээр зөвхөн насны ангиллын дагуу үзэх боломжтой контентууд харагдана.
 
 
 

Эцэг эхийн хяналтын тохиргоо хийх заавар

Android box-той хэрэглэгчид эцэг эхийн тохиргоо хийх дараах заавартай танилцаарай. 

Видео заавар:

Санамж: Видео тоглуулахад дата зарцуулагдана. /Вэбсайтын бусад контент үнэгүй./

Зурган заавар:

1. IPTV төхөөрөмжөө асаахдаа админ эрхээрээ нэвтэрнэ.

2. Үндсэн Menu -> Тохиргоо -> Профайл -> хяналт хийх админ/энгийн эрхээ сонгоод админ пин кодоо оруулан нэвтэрнэ.

3. “Насны ангилал” хэсэгт “OK” дарж хүүхдийнхээ насыг сонгон тохируулж хадгална.

4. IPTV төхөөрөмжөө унтрааж асаагаад эцэг эхийн хяналт хийн насны ангилал тохируулсан эрхээрээ нэвтэрнэ.

5. Амжилттай тохиргоо хийгдсэн  бол таны хүүхдийн насанд тохирохгүй контентууд дараах байдлаар түгжигдсэн гэж харагдана.

 
 

Суваг түгжих заавар

Android box-той хэрэглэгчид суваг түгжих дараах заавартай танилцаарай.

Видео заавар:

Санамж: Видео тоглуулахад дата зарцуулагдана. /Вэбсайтын бусад контент үнэгүй./

Зурган заавар:

1. IPTV төхөөрөмжөө асаахдаа админ эрхээрээ нэвтэрнэ.

2. Үндсэн Menu -> Тохиргоо -> Профайл -> суваг түгжих админ/энгийн эрхээ сонгоод админ пин кодоо оруулан нэвтэрнэ.

3. Сувгийн жагсаалтаас түгжих сувгаа сонгож “OK” дарснаар суваг түгжигдэнэ.

4. IPTV төхөөрөмжөө унтрааж асаагаад, суваг түгжих тохиргоо хийсэн эрхээрээ нэвтэрнэ.

5. Амжилттай тохиргоо хийгдсэн бол тухайн түгжсэн суваг дээр тавихад дараах байдлаар харагдана.

 
 

 

Зөвлөгөө: 

  • Хэрэв зурагтаа асаахдаа энгийн эрхээрээ буюу 1 гэсэн код хийж нэвтэрсэн бол хар төхөөрөмжөө цахилгааны залгуураар эсвэл on/off товчоор унтрааж асаагаад 4 оронтой админ кодоороо нэвтрэхэд болно.