Unitel хөтөч Univision хөтөч

Wifi interference гэж юу вэ?

Шинэчилсэн 12 сарын 03, 2020

  • Wi-Fi нь нийт 13 сувагтай бөгөөд Wi-Fi сүлжээ ашиглаж буй дийлэнх төхөөрөмжүүд 2.4 GHz давтамжийг ашигладаг тул ойр байгаа бүх төхөөрөмжүүдийн долгион нэг суваг дээр давхацсанаар интернетийн хурд удааширдаг.
  • Smartbox төхөөрөмжийн хувьд төхөөрөмж унтрааж асаах үед аль болох давхцал багатай, сул байгаа сувгийг автоматаар сонгодог. Манайд шинээр холболтод ашиглаж буй Smartbox нь 5 GHz давтамжтай болсон тул долгион давхцах асуудал харьцангуй бага юм.
  • Wi-Fi аnalyzer нь таныг Wi-Fi-д холбогдож интернэт орж байх үед таны ойролцоо хэдэн Wi-Fi цацагдаж байгаа мэдээллийг харуулахаас гадна таны Wi-Fi долгион бусад айлуудтай давхцаж байгаа эсэхийг харуулдаг.

Жишээ нь:

  • График дээр миний интернэтийн Wi-Fi нэр My_Univision гэсэн байгаа, харин бусад нь миний ойролцоо байгаа Wi-Fi дохионуудыг харуулж байна.
  • График дээр My_Univision  болон Univision гэсэн хоёр нь бусад Wi-Fi-уудаас дохионы хүч сайн, сувгийн давхцал бага харагдаж байна.

Зөвлөгөө: 

  • Android гар утас дээр Wi-Fi Analyzer гэсэн апп ашиглан таны Wi-Fi сүлжээ ямар суваг дээр ашиглагдаж байгаа, ямар сүлжээтэй давхцаж байгаа зэргийг шалгах боломжтой.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?