Unitel хөтөч Univision хөтөч

Wi-Fi нэр гарахгүй бол яах ёстой вэ?

Шинэчилсэн 1 сарын 09, 2021

Гар утас, таблет болон зөөврийн компьютер дээр Wi-Fi нэр гарахгүй эсвэл интернэтийн төхөөрөмжийн WLAN гэсэн бичигтэй ногоон гэрэл асахгүй байвал төхөөрөмжийн хажуу талын WLAN гэсэн бичигтэй товчлуур дээр 3-5 секунд дарснаар ногоон гэрэл нь асаж Wi-Fi сүлжээнд хэвийн холбогдоно. Зааврын дагуу шалгаад болохгүй байвал chatbot-р ажилтантай холбогдоорой. 

WLAN гэсэн бичигтэй хэвийн ассан ч Wi-Fi нэр гарахгүй бол дараах алхмуудаар шалгана.

  1. Бусад айлуудын Wi-Fi нэр таны  гар утас дээр харагдаж байгаа эсэхийг шалгах.
  2. Гар утас, таблет болон зөөврийн компьютерын Wi-Fi нь асаалттай байгаа эсэхийг шалгах.
  3. Unitel апп болон Univision вэбсайтаар Wi-Fi нэрээ сольж шалгаж үзэх.
  4. Цагаан төхөөрөмжөө унтрааж асаах.

Зөвлөгөө: 

  • Төхөөрөмжийн холболтын заавар авах бол ЭНД дараарай.
  • Интернэтийн хурдаа шалгах заавар авах бол ЭНД дараарай. 
  • Univision Mongolia chatbot руу хандах бол ЭНД дараарай. 
  • Лавлах төв: Юнителийн дугаараас 1424 /үнэгүй/, бусад үүрэн болон суурин дугаараас 77118811 / энгийн тарифаар / дугаар руу залгаж асуугаарай. Өдөр бүр 24 цаг ажиллана. Лавлах төвөөр 1-0 шугамаар ажилтантай холбогдоно.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?