Unitel хөтөч Univision хөтөч

Wi-Fi холбогдсон мөртлөө уншаад орохгүй бол яах ёстой вэ?

Шинэчилсэн 12 сарын 17, 2020

Интернэтийн төхөөрөмжийн WAN, Internet гэсэн бичигтэй ногоон гэрлүүд асахгүй эсвэл удаан унтарч асаад байвал холболтын сүлжээний утас хөндийрсөн гэсэн үг. Иймд та үндсэн сүлжээний холболтоо сайн шахаж залгаарай.

Мөн интернэт удаан орж байгаа нь интернэтийн дата дууссан байх магадлалтай тул та дата үлдэгдлээ шалгаарай. Үндсэн дата дууссан тохиолдолд ашиглаж байгаа багцаасаа хамааран интернэтийн хурд 512Kbps эсвэл 1Mbps руу шилждэг. Иймээс та үндсэн хурдаар нь интернэт ашигдахын тулд датагаа нэмж авах шаардлагатай. 

Wi-Fi холбогдсон мөртлөө уншаад орохгүй байвал дараах алхмуудаар шалгаж үзээрэй.

  1. Компьютерын он, сар, өдөр, цаг зөрсөн бол тааруулах.
  2. Хамгийн сүүлийн үеийн браузер татаж суулгах.
  3. Браузерын history-г цэвэрлэх.
  4. Браузераа сольж үзэх.
  5. Гараар ip хаяг тохируулсан бол автомат тохиргоотой болгох.
  6. Өөр төхөөрөмжүүдээр интернэтээ шалгах.
  7. Цагаан төхөөрөмжийн холболтуудаа шалгах.
  8. Цагаан төхөөрөмжөө унтрааж асаах.
  9. Wi-Fi disconnect хийж, дахин холбогдох, Forget хийгээд дахин холбогдох.

Санамж:

  • Дээрх тохиргоонуудыг хийж шалгаад болохгүй байвал манай ажилтантай холбогдоорой.

Зөвлөгөө: 

  • Нэмэлт дата багцын талаар мэдээлэл авах бол ЭНД дараарай.
  • Дата хэрэглээгээ шалгах заавар авах бол ЭНД дараарай. 
  • Төхөөрөмжийн холболтын заавар авах бол ЭНД дараарай.
  • Интернэтийн хурдаа шалгах заавар авах бол ЭНД дараарай. 
  • Univision Mongolia chatbot руу хандах бол ЭНД дараарай. 
  • Лавлах төв: Юнителийн дугаараас 1424 /үнэгүй/, бусад үүрэн болон суурин дугаараас 77118811 / энгийн тарифаар / дугаар руу залгаж асуугаарай. Өдөр бүр 24 цаг ажиллана. Лавлах төвөөр 1-0 шугамаар ажилтантай холбогдоно.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?