Дараах Wifi extender төхөөрөмжийг холбох болон reset хийх заавруудтай танилцаарай.
Wifi extender төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар
1. Wifi extender төхөөрөмжийг WPS товчлуураар автоматаар холбох боломжтой.
1.1 Wifi extender төхөөрөмжөө HG төхөөрөмжийн ойролцоо байрлуулан цахилгаанд залгаж extender дээрх WPS товчлуурын цэнхэр гэрэл анивчихгүйгээр астал 1 минут орчим хүлээнэ.
1.2 Wifi extender төхөөрөмжийн WPS товчлуурыг 8-10 секунд дарж асаана.
1.3 HG төхөөрөмжийн WPS товчлуурыг 5 секунд даран асааж, 2 төхөөрөмж холбогдтол 2 минут орчим хүлээх ба Wifi extender-ийн “Wifi” нэр автоматаар HG төхөөрөмжийн цацаж буй “Wifi” нэртэй ижил болсноор тохиргоо хийгдэж, шууд ашиглах боломжтой болно.
2. Төхөөрөмж WPS товчлуураар автоматаар холбогдохгүй бол Wifi extender-ээ IP хаягаар хандан тохируулах боломжтой.
2.1 Тохиргоо хийгдээгүй Extender-ийг асаахад Zyxel гэсэн Wifi нэр цацаж байх бөгөөд утас эсвэл компьютер дээрээ тус нэрэнд 00000000 гэсэн код оруулан оруулан холбогдож http://192.168.1.2 ip хаяг руу нэвтрэн Username: admin, Password: 1234 гэж нэвтрэн орно.
2.2 Нэвтэрч орсны дараа Wireless Setup хэсэг рүү орж SSID хэсэг дээр өөрийн гэрийн Юнивишнийн Wifi нэрийг оруулж “next” товчийг дарна.
2.3 Wireless Setup хэсгийн “Key” хэсэгт өөрийн гэрийн Юнивишнийн Wifi password-оо оруулж “next” товчийг дарна.
2.4 Таны оруулсан Wifi нэр, password 2 минутын дотор шалгагдан тохируулагдах бөгөөд дараагийн цонх гарч иртэл үйлдэл хийлгүй хүлээнэ.
2.5 Амжилттай тохируулагдсан үед “next” товчийг дарна.
2.6 Connected Access Point SSID хэсэгт танай гэрийн Wifi-тай амжилттай холбогдсон мэдээлэл харагдах ба Extender’s SSID хэсэгт extender-ээс цацах Wifi нэрийг бичиж “Apply” товчыг дарна.
2.7 Тохиргоо хийгдэж төхөөрөмжийн систем ахин ачааллах ба дараагийн цонх гарч иртэл хүлээнэ.
2.8 Амжилттай холбогдсон мэдээлэл гарч ирж таны extender-ийн Wifi нэр, password доорх байдлаар харагдах ба тус Wifi-аар өөрийн төхөөрөмжүүдээ интернэтэд холбон ашиглах боломжтой болно.
Wifi extender-ээ өөрийн компьютертэй сүлжээний утсаар холбох заавар
1. Эхлээд компьютерын лан оролтод сүлжээний утасны 1 үзүүрийг залгана.
2. HG төхөөрөмжтэй тохируулагдсан Wifi extender төхөөрөмжийн Ethernet оролт руу өөрийн компьютертэй холбосон сүлжээний утасны нөгөө үзүүрийг залган холбож интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
Wifi extender төхөөрөмжөө “Reset” хийх заавар
1. Wifi extender төхөөрөмжийн WPS товчлуур дээр гэрэл анивчтал 10 секундын турш дарна.
2. Гэрэл анивчиж эхэлснээс 1-5 секундын дараа Wifi extender төхөөрөмж унтарч, төхөөрөмжийн тохиргоо үйлдвэрийн горим руу шилжинэ.
Санамж:
- Wifi сүлжээний сигнал хэт бага буюу сигналын хэмжээ нэг дэх зурааснаас доошгүй үед төхөөрөмжтэй холбогдох магадлал багасах бөгөөд холбогдсон тохиолдолд интернэтийн хурд удааширч болохыг анхаарна уу. Энэ зураас нь Smart box-оос хүлээж авч буй сигналын хэмжээг илтгэнэ.
- Wifi extender-ээ “reset” хийж үйлдвэрийн горимд шилжүүлсэн бол ашиглахдаа ахин шинээр тохируулах шаардлагатайг анхаараарай.
Зөвлөгөө:
- Wifi extender төхөөрөмж нь интернэт цацах хүрээг 30%-аар нэмэгдүүлдэг. Wifi extender-ийг сигнал унаж байгаа газар байрлуулахгүй харин сигналыг бүрэн хүргэхийн тулд сигнал их болон бага байгаа байршлын дунд байрлуулах нь оновчтой.