Дараах зааврын дагуу андройд төхөөрөмжөө ресет хийгээрэй.
1. Удирдлагын “app” товчлуурыг дарж дэлгэцийн баруун дээд буланд байрлах гурван цэг бүхий “more” хэсэг дээр дарна.
2. Гарч ирэх сонголтын хамгийн доод талын буюу “settings” цэсийг сонгоно.
3. “Storage & reset” сонголтыг сонгоно.
4. “Factory data reset” дээр дарна.
5. Код хийх хэсэгт “9512” гэсэн кодыг хийнэ.
6. Уншиж дуусах хүртэл түр хүлээгээд 92% дээр зогсоход “ok” дарж цааш үргэлжлүүлнэ.
7. “Menu”-ний хэлийг өөрийн хүссэнээр сонгож “ok” дарна.
8. Юнивишнийн аппликейшнууд бүрэн татагдаж дуустал хүлээнэ.
9. Аппликейшн бүрэн татагдсаны дараа хамгийн урд хэсэгт байрлах “Univision” аппликейшнийг сонгон доош сум дээр дарж “auto start” сонголтыг чагтлаад нэвтэрч орно.
10. Баталгаажуулах код оруулах “enter authorization code” хэсэгт удирдлагын “ok” товчлуур дээр дарж өөрийн гэрээний authorization pin кодыг оруулна. Баталгаажуулах буюу “authorize” дээр дарна.
11. Гэрээний authorization pin кодоо бичиж дуусаад дэлгэцэн дээрх ногоон өнгийн “зөв” тэмдэг дээр дарна.
12. Гэрээний authorization pin кодоо бичиж оруулсны дараа баталгаажуулах буюу “authorize” дээр дарна.
Санамж:
- Зөвхөн android box ашигладаг хэрэглэгчид хамааралтай.
Зөвлөгөө:
- Authorization pin код оруулах заавар харах бол ЭНД дараарай.
- Authorization pin кодоо мэдэхгүй бол админ дугаараасаа тусгай дугаарт мессэж бичнэ. Админ дугаар нь Юнителийн дугаар бол 1424, бусад операторын дугаар бол 131424 дугаарт code / auth pin / auth code / pin гэсэн утгуудын аль нэгийг сонгон мессэж илгээгээрэй.
- Гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт олон гэрээ бүртгэлтэй бол Юнителийн дугаар 1424, бусад операторын дугаар 131424 дугаарт code code зай аваад гэрээний дугаараа бичиж илгээнэ.