Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV үйлчилгээг гадаадаас ашиглах

Written By Urangoo Zorigt (Super Administrator)

Updated at June 12th, 2023

Гадаад улсаас LookTV ашиглах хэрэглэгч та дараах сонголтуудаас сонгон мэдээлэл аваарай. 

LookTV үйлчилгээнд бүртгүүлэх

Гадаадад байгаа хэрэглэгч LookTV үйлчилгээнд бүх аргаар бүртгүүлэх боломжтой ба гадаад дугаар бүртгүүлэх бол:

1. Looktv.mn сайт руу орж “нүүр хуудас”-наас “бүртгүүлэх” хэсэг дээр дарна.

2. Бүртгүүлэх дугаарын “Улсын код”-ыг сонгоно.

3. “Утасны дугаар” хэсэгт бүртгүүлэх тухайн улсад ашиглаж байгаа утасны дугаараа оруулна.

4. LookTV бүртгэлдээ цаашид нэвтрэх нууц үгээ зохиож, давтан оруулж баталгаажуулна.

5. “Үйлчилгээний нөхцөл” дээр дарж нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх” сонголтыг сонгоно.

6. “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” сонголтыг чагтална.

7. Мэдээллүүдээ оруулж дуусаад “Бүртгүүлэх” дээр дарна.

8. Бүртгүүлж байгаа дугаарт баталгаажуулах код илгээгдэх ба мэссэжээр ирсэн кодыг оруулан “Зөвшөөрөх” дээр дарснаар амжилттай бүртгэгдэнэ.

 
 

Үзэх боломжтой багцын мэдээлэл

Гадаадаас LookTV үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд Basic, Premium багцуудын болон Box цэсийн зөвхөн Монгол кино, контент, сувгийг үзэх боломжтой. 

       

 
 

 

Зөвлөгөө: 

  • Гадаадаас LookTV үйлчилгээний төлбөр төлөх мэдээллийг ЭНД дарж танилцаарай.