Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV-н Box цэсийн тухай болон кино түрээслэх заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at January 17th, 2024

LookTV-н Box цэсийн тухай болон кино түрээсэлж үзэх, түрээсэлсэн контентын хүчинтэй хугацаа хэд хоног байдаг талаарх дараах мэдээллүүдтэй танилцаарай.

LookTV-н Box цэсийн тухай

Box цэс нь Холливудын том 6 студи,  Ази болон Монгол студийн 18-20 мянга гаруй кино, контентуудыг зөвхөн Монголдоо нэвтрүүлэх албан ёсны эрхтэйгээр худалдан авч, байршуулсан шинэ кино, контентуудыг агуулсан цэс юм. Сард 100-200 шинэ кино, цуврал нэмэгддэг ба 7 хоног бүрийн пүрэв гарагт, зарим тохиолдолд нийлүүлэгчээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөх боломжтой байдаг.

  • Box гэсэн бичиг бүхий дардас нь тухайн киног дангаар нь түрээслэн үзэх боломжтойг илтгэх бөгөөд түрээсэлсний дараа 72 цагийн хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтойгоор хүчинтэй байдаг. 
  • Box цэсийн киноны LookTV-д байрших хугацаа нь гэрээн дээрээ 1-2 жил гэж заагдсан байдаг тул тухайн хугацаа дууссаны дараа Box цэсээс бууна.
 
 

LookTV Box цэсээс кино түрээслэх заавар

Box цэсээс түрээсэлсэн кино, контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх тус хугацаанд хэдэн ч удаа дахин тоглуулах боломжтой байна. 

Доорх сонголт дээр дарж видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

LookTV үйлчилгээний Box цэсээс кино түрээслэх видео заавар:

 

Та гар утас болон компьютерын интернэт хөтчөөр www.looktv.mn вэбсайтад хандан Box цэсээс кино түрээслэх боломжтой.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. “BOX” цэс рүү ороод үзэх киногоо сонгоод “Авах” хэсэгт дарна.

3. Төлбөр төлөх аргаа сонгон төлөлт хийснээр кино амжилттай түрээслэгдэнэ.

 

Санамж: 

  • Box цэсээс кино идэвхжүүлсэн тохиолдолд автоматаар сунгагдахгүй. 
  • Apple компаниас ирүүлсэн шаардлагын дагуу IOS төхөөрөмж дээрх Looktv апп-с худалдан авалт хийх боломжгүй тул та утасныхаа интернэт хөтөч буюу browser ашиглан LookTV-ийн вэбсайт-д хандан кино түрээслэх боломжтой.
  • Box цэсийн кино нь тус бүрийн үнээр түрээслэн авч үзэх боломжтой тул үнэгүй эсвэл багцаар нь идэвхжүүлэх боломжгүйг анхаараарай. 
 
 
 

 

Зөвлөгөө: 

  • LookTV апп татах бол Android, IOS дээр дараарай.