Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV апп дээр кино татах

Written By Oyungerel Chuluun ()

Updated at June 12th, 2023

LookTV апп дээр дараах видео болон зурган зааврын дагуу кино, контентоо татан үзээрэй.

Төхөөрөмжийн багтаамжаас хамаарч дээд тал нь 30 кино, контент татах боломжтой. Зөвхөн гар утас, таблетын LookTV апп дээр кино татах ба looktv.mn вэбсайт дээр контент татах боломжгүй.

Кино, контент татах видео болон зурган заавар

  • LookTV аппликэйшн дээр татсан кино, контентын хадгалагдах хугацаа 72 цаг байх ба зөвхөн кино татсан төхөөрөмж дээрээсээ үзнэ.
  • Зөвхөн түрээсэлсэн болон идэвхжүүлсэн багцад дагалдах контентыг өөрийн утас болон таблет дээр татаж авах боломжтой.
  • Татсан киноны хугацаа дуусаагүй байхад, киногоо устгахыг хүсвэл downloads хэсгээс select хийгээд устгаарай.

Дараах сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Кино татах видео заавар

 

Кино татах зурган заавар

 
 

Видео заавар:

 

1.  LookTV апп дээр өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа татах контентоо сонгоно.

2. “Татах” сонголтыг сонгоно.

3. Контент татагдаж байгаа мэдээлэл доорх байдлаар харагдана.

4. “Downloads” цэс рүү орно.

5. “Downloads” цэсэд татагдаж байгаа контент болон татагдсан контентын мэдээлэл доорх байдлаар харагдана.

6. Контент татагдаж дууссаны дараа татагдсан контентын үзэх боломжтой хугацаа болон хэмжээ доорх байдлаар харагдана

 

Санамж: 

LookTV үйлчилгээний кино татах боломжгүй дараах тохиолдлууд байдаг:

  1. Төхөөрөмжийн багтаамжаас шалтгаалан дээд тал нь 30 кино татаж авах боломжтой ч зарим тохиолдолд ашиглаж байгаа гар утас таблетын багтаамжаас шалтгаалан контент татагдахгүй байх боломжтой.
  2. Зарим тохиолдолд контентын онцлог болон нийлүүлэгчийн шаардлагаар түрээсэлсэн контент татаж авах боломжгүй.
  3. Контент татах нь зөвхөн гар утас болон таблет дээр татах боломжтой, вэб буюу www.looktv.mn сайтаар хандахад татах боломжгүй тул “Татах” сонголт харагдахгүй.