Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV-д бүртгүүлж үзэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 10th, 2024

LookTV-г үзэхдээ looktv.mn сайтад бүртгүүлэн нэвтэрч ороод, LookTV-н багцуудаас идэвхжүүлэн суваг болон кино багцуудыг үзэх, эсвэл Box цэсээс кино контент түрээслэн үзэх боломжтой бөгөөд дараах видео болон зурган заавартай танилцаарай.

LookTV-д бүртгүүлэх видео заавар

Видео заавар:

 
 

LookTV-д бүртгүүлэх зурган заавар

LookTV-д бүртгүүлэх дараах төрлүүдээс сонгон дарж зааврын дагуу бүртгүүлээрэй.

Утасны дугаараар бүртгүүлэх заавар

LookTV-д зөвхөн Монгол дугаар бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн ашигладаг үүрэн телефоны дугаараа сонгон дарж бүртгүүлэх заавартай танилцаарай.

Юнителийн дугаараар бүртгүүлэх

 

Бусад операторын дугаараар бүртгүүлэх

 
 

1. Гар утасны LookTV апп болон www.looktv.mn вэбсайт руу орж “Нүүр хуудас”-наас “Бүртгүүлэх” хэсэг дээр дарна.

 

2. “улсын код”-ыг Монгол буюу 976-г сонгоно.

 

3. “Утасны дугаар” хэсэгт бүртгүүлэх дугаараа оруулна. 

 

4. LookTV бүртгэлдээ цаашид нэвтрэх нууц үгээ зохиож, давтан оруулж баталгаажуулна. 

 

5. “Үйлчилгээний нөхцөл” дээр дарж нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх” сонголтыг сонгоно. 

 

6. “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” сонголтыг чагтална. 

 

7. Мэдээллүүдээ оруулж дуусаад “Бүртгүүлэх” дээр дарна. 

 

8. Бүртгүүлж байгаа дугаарт баталгаажуулах код илгээгдэх ба мэссэжээр ирсэн кодыг оруулан “зөвшөөрөх” дээр дарснаар амжилттай бүртгэгдэнэ.

 

 

1. Гар утасны LookTV апп болон www.looktv.mn вэбсайт руу орж “Нүүр хуудас”-наас “Бүртгүүлэх” хэсэг дээр дарна.

 

2. “Улсын код”-ыг Монгол буюу 976-г сонгоно.

 

3. “Утасны дугаар” хэсэгт бүртгүүлэх дугаараа оруулна.

 

4. “Үйлчилгээний нөхцөл” дээр дарж нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх” сонголтыг сонгоно.

 

5. “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” сонголтыг чагтална.

 

6. Мэдээллүүдээ оруулж дуусаад “Бүртгүүлэх” дээр дарна.

 

7. Бүртгүүлж байгаа дугаарт баталгаажуулах код илгээгдэх ба мэссэжээр ирсэн кодыг оруулан “Зөвшөөрөх” дээр дарснаар амжилттай бүртгэгдэнэ.

 
 
 

И-мэйл хаягаар бүртгүүлэх заавар

1. Гар утасны LookTV апп болон www.looktv.mn вэбсайт руу орж “Нүүр хуудас”-наас “Бүртгүүлэх” хэсэг дээр дарна.

2. “И-Мэйл” сонголт дээр дарна.

3. “И-мэйл” хэсэгт бүртгүүлэх и-мэйл хаягаа бичнэ.

4. LookTV бүртгэлдээ цаашид нэвтрэх нууц үгээ зохиож, давтан оруулж баталгаажуулна.

5. “Үйлчилгээний нөхцөл” дээр дарж нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх” сонголтыг сонгоно.

6. “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” сонголтыг чагтална.

7. Мэдээллүүдээ оруулж дуусаад “Бүртгүүлэх” дээр дарна.

8. Бүртгүүлсэн и-мэйлд баталгаажуулах линк илгээх ба и-мэйлээ шалган линк дээр дарна.

9. И-мэйлээ баталгаажуулаад “Ок” товч дээр дарснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.

 
 
 
 

LookTV багц идэвхжүүлэх заавар

  • LookTV апп дээр төлбөр төлөх боломжгүй тул IOS болон андройд төхөөрөмжтэй хэрэглэгчид гар утасны browser дээр looktv.mn хаяг руу хандан багц идэвхжүүлэх боломжтой.
  • Хэрвээ та гар утасны browser дээрээ looktv.mn хаяг руу хандан багц идэвхжүүлэх гэж байгаа бол гар утсан дээрх LookTV апп-аасаа өөрийн нэвтэрсэн бүртгэлээ гаргаж байж хандаарай.

Доорх сонголт дээр дарж видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

LookTV үйлчилгээний багц идэвхжүүлэх видео заавар:

 

 

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багц идэвхжүүлэх боломжтой.

1. www.looktv.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа “More” хэсэг рүү орно.

2. “Миний бүртгэл” хэсэг рүү орно.

3. “Миний багц” цэсийн “Багц” хэсэгт таны багц идэвхжүүлсэн эсэх мэдээлэл харагдана.

4. “Багц өөрчлөх” сонголт дээр дарна.

5. Багцуудын мэдээлэл харагдах ба багцаа сонгоод “Идэвхжүүлэх” сонголт дээр дарна.

6. Төлбөр төлөх аргуудаас сонгон төлнө.

7. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл доорх байдлаар харагдана.

 
 
 

 

Санамж: 

  • Оюуны өмчийн тухай хуулийн дагуу LookTV-ийг олон улсаас тоглуулахад зөвхөн Монгол контент тоглуулах боломжтойг анхаараарай.
  • LookTV багцын мэдээлэл харах бол ЭНД дараарай.
  • Гэр интернэтийн хэрэглэгчид “Нэвтрэх” хэсгийн “Утасны дугаар” оруулах хэсэгт гэр интернэтийн дугаараа, “Нууц үг” хэсэгт гэр интернэтийн админ дугаарын араас зай авахгүй Ger гэж бичээд LookTV-д нэвтэрч орно.