Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV-н багц хооронд шилжих

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 23rd, 2024

LookTV-н идэвхжүүлсэн багцаа бууруулах эсвэл ахиулахтай холбоотой багц хооронд шилжих дараах заавартай танилцаарай.

Багц буурах

Анх идэвхжүүлсэн багцаа ахиулах боломжтой, бууруулах боломжгүй байна. Premium багцаас Basic багц руу буурах хүсэлт өгөх боломжгүй тул багцаа бууруулахдаа идэвхжүүлсэн premium багцын идэвхтэй хугацаа дуусах үед шилжих боломжтой. Багцаа бууруулахгүй, харин багцын автомат сунгалтаа цуцлах боломжтой ба идэвхжүүлсэн багцын автомат сунгалтыг цуцалсны дараа шинээр багц идэвхжүүлэх боломжтой. 

Premium 19,900₮ багцаас Basic 4,900₮ багц руу буурах хүсэлт өгөх боломжгүй тул багцын үнийн мэдээлэл “авах боломжгүй” гэж харагдана.

 
 

Багц ахиулах

Багцаа ахиулахдаа:

  • Одоо ашиглаж байгаа багцын хүчинтэй хугацаанд ахиулах боломжтой.
  • 2 багцын зөрүү дүнг төлснөөр багц ахих боломжтой болно.
  • Хүсэлт өгсөн өдрөөс үл хамааран багц ахисан өдрөөс эхлэн 30 хоног дахин тоологдох болно.
  • Хэрвээ урамшууллаар авсан basic багцаа ахиулах бол багцуудын зөрүү төлбөрийг төлсний дараа premium багц идэвхжих ба ашиглаж байгаа basic багц нь шууд цуцлагдаж тухайн өдрөөсөө эхлэн premium багцаа 30 хоногийн турш үзэх боломжтой.

Багц ахиулах видео болон зурган заавар дээр дарж мэдээлэлтэй танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

LookTV багцаа ахиулах видео заавар:

 

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багцаа ахиулах боломжтой.

1. www.looktv.mn вэб хаягаар өөрийн бүртгэлээр нэвтэрсэн үедээ “more” хэсэг рүү орно. 

2. “Миний бүртгэл” цэсийг сонгоно. 

3. “Миний багц” хэсгийн “багц өөрчлөх” сонголт дээр дарна.

4. Таны одоо ашиглаж байгаа багц “идэвхтэй” харагдах ба солих багцын мэдээлэл “идэвхжүүлэх” сонголттойгоор харагдах тул “идэвхжүүлэх” товчыг дарна.

5. Идэвхжүүлэх багцаа сонгосноор 2 багцын зөрүү дүн гарч ирэх бөгөөд төлбөр төлөх аргуудаас сонгон төлнө.

6. Төлбөр төлөгдөхөд “Амжилттай түрээсэллээ” гэсэн бичиг гарч багц түрээслэгдэнэ.

 
 
 

 

Санамж:

  • Гар утас дээрх LookTV апп ашиглан багц хооронд шилжих боломжгүй тул www.looktv.mn вэбсайт ашиглан хүсэлтээ илгээгээрэй. 
  • Багц идэвхжүүлэхдээ төлбөрийн үндсэн аргыг сонгож төлөхөд автомат сунгалттай байх тул багцын автомат сунгалтыг цуцлаарай.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV үйлчилгээний багцуудын талаар мэдээлэл авах бол ЭНД дараарай.