Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV дээр киноны хэл солих заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at February 8th, 2024

Та дараах зааврын дагуу LookTV дээр киноны хэлээ солиорой.

1. LookTV апп болон www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа үзэх контентоо сонгоно.

2. “Тоглуулах” товчийг дарж контентоо тоглуулна.

3. Тоглож байгаа контент тоглуулагчийн баруун доод буланд байрлах “CC” товч дээр дарна. /LookTV апп-н баруун дээд буланд харагдана/

4. “Аудио” хэсэгт одоо ямар хэлээр контентын дуун орчуулга тоглогдож байгаа харагдана.

5. Сонгох хэлэн дээр дарснаар контентын дуун орчуулгын хэл солигдоно.

6. “Хадмал” хэсэгт контентын хадмал орчуулгыг унтраах болон солих хэлний сонголтууд харагдана.

7. Сонгох хэлэн дээр дарснаар контентын хадмал орчуулгын хэл солигдоно.

 

Санамж: 

  • Зарим тохиолдолд кино контентын онцлог, нийлүүлэгчийн шаардлагаас хамааран зөвхөн 1 хэлний дуу оруулгатай болон хадмалгүй байх боломжтой.
 

 

Зөвлөгөө: 

  • Контент тоглуулах явцдаа хадмал болон дуун орчуулгыг хэлээ сонгон солих боломжтой.