Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV үйлчилгээний тухай болон багц идэвхжүүлэх, кино түрээслэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at April 12th, 2024

LookTV үйлчилгээний тухай болон багцын мэдээлэлтэй танилцаж, багц идэвхжүүлэх болон кино түрээслэх дараах заавруудтай танилцаарай.

LookTV-г үзэхдээ www.looktv.mn сайтад бүртгүүлэн нэвтэрч ороод, LookTV-н багцуудаас идэвхжүүлэн суваг болон кино багцуудын кино контентыг үзэх, мөн Box цэсээс шинэ гарсан кино контентуудыг дангаар нь түрээслэн үзэх боломжтой.

LookTV-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.

LookTV үйлчилгээний тухай болон багцын мэдээлэл

LookTV нь интернэт сүлжээгээр дамжуулан компьютер, таблет, ухаалаг утсан дээр кино контент, тв суваг үзэх аппликейшн, вэб үйлчилгээ бөгөөд LookTV-ийн багцуудаас сонгон сарын суурь хураамжийг төлснөөр тухайн багцад дагалдах кино контент, сувгуудыг 30 хоногийн турш хязгааргүй үзэх боломжтой. Мөн Box цэсээс шинэ кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр тус бүрийн үнээр нь түрээсэлж үзээрэй.

LookTV-н Box цэс буюу кино сангийн тухай

Box цэс нь Холливудын том 6 студи,  Ази болон Монгол студийн 18-20 мянга гаруй кино, контентуудыг зөвхөн Монголдоо нэвтрүүлэх албан ёсны эрхтэйгээр худалдан авч, байршуулсан шинэ кино, контентуудыг агуулсан цэс бөгөөд сард 100-200 шинэ кино, цуврал нэмэгддэг ба 7 хоног бүрийн пүрэв гарагт, зарим тохиолдолд нийлүүлэгчээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөх боломжтой байна.

  • Box гэсэн бичиг бүхий дардас нь тухайн киног дангаар нь түрээслэн үзэх боломжтойг илтгэх бөгөөд түрээсэлсний дараа 72 цагийн хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтойгоор хүчинтэй байна. 
  • Box цэсийн киноны LookTV-д байрших хугацаа нь 1-2 жил байрших гэрээтэй тул тухайн хугацаа дууссаны дараа Box цэсээс бууна.

Санамж:

  • Box цэсийн кинонууд багцад дагалдахгүй бөгөөд тус бүрийн төлбөрийг төлж 72 цагийн хугацаагаар түрээслэн үзэх боломжтой.
 
 
 

Багцын мэдээлэл

LookTV-ийн Basic, Premium гэсэн багцуудын мэдээлэлтэй танилцаарай. 

Багцыг сонгон идэвхжүүлээд тухайн багцад дагалдах кино контент болон сувгуудыг 30 хоногийн турш хязгааргүй үзнэ.

  • Эдгээр багцад box цэсийн контентууд хамаарахгүй. 
  • Ямар ч багц идэвхжүүлээгүй үед MNB1, MNB2 сувгуудыг үнэгүй үзэх боломжтой.
  • Интернэтийн 3 mbps-с дээш хурдаар LookTV хамгийн өндөр нягтаршил бүхий 1080 HD контентийг гацалтгүй үзэх боломжтой.
  • Сувгуудын нягтаршлыг 720p нягтаршлаар үзэх боломжтой. 

Basic багц

 

Premium багц

 
 

Basic багцад дараах багц болон сувгууд багтах ба 30 хоногийн хугацаанд үзэх боломжтой. Үнэ 4'900₮. Нөхөж үзэх болон түрээсэлсэн киногоо татах үйлчилгээнүүд 0₮ байна. 

  • Монгол сувгууд
  • Бусад сувгууд
  • Холливуд багц 
  • Солонгос багц

Basic багцын сувгийн жагсаалт:

Premium багцад дараах багц болон сувгууд багтах ба 30 хоногийн хугацаанд үзэх боломжтой. Үнэ 19'900₮. Нөхөж үзэх болон түрээсэлсэн киногоо татаж авах үйлчилгээнүүд 0₮. 

  • Монгол сувгууд
  • Бусад сувгууд
  • Спортын сувгууд
  • Хүүхдийн сувгууд
  • Киноны сувгууд
  • Playboy суваг
  • Холливуд багц
  • Солонгос багц
  • Монгол багц
  • Хүүхдийн багц
  • Орос Европ багц
  • HBO багц
  • Anime багц

Premium багцын сувгийн жагсаалт:

 
 
 
 
 

LookTV багц идэвхжүүлэх заавар

Доорх сонголт дээр дарж видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

LookTV үйлчилгээний багц идэвхжүүлэх видео заавар:

 

 

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багц идэвхжүүлэх боломжтой.

1. LookTV вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа “More” хэсэг рүү орно.

2. “Миний бүртгэл” хэсэг рүү орно.

3. “Миний багц” цэсийн “Багц” хэсэгт таны багц идэвхжүүлсэн эсэх мэдээлэл харагдана.

4. “Багц өөрчлөх” сонголт дээр дарна.

5. Багцуудын мэдээлэл харагдах ба багцаа сонгоод “Идэвхжүүлэх” сонголт дээр дарна.

6. Төлбөр төлөх аргуудаас сонгон төлнө.

7. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл доорх байдлаар харагдана.

 
 
 

LookTV Box цэсээс кино түрээслэх заавар

Box цэсээс түрээсэлсэн кино, контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх тус хугацаанд хэдэн ч удаа дахин тоглуулах боломжтой байна. 

Та гар утас болон компьютерын интернэт хөтчөөр www.looktv.mn вэбсайтад хандан Box цэсээс кино түрээслэх боломжтой.

Вэбсайтаар кино түрээслэх заавар

1. Компьютерын интернэт хөтчөөр www.looktv.mn вэбсайтад хандана.

2. “BOX” цэс рүү ороод үзэх киногоо сонгоод “Авах” дээр дарна.

3. Төлбөр төлөх аргаа сонгон төлөлт хийснээр кино амжилттай түрээслэгдэнэ.

 
 

Гар утаснаасаа кино түрээслэх заавар

Доорх сонголт дээр дарж видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

 

Зурган заавар

 
 

LookTV үйлчилгээний Box цэсээс кино түрээслэх видео заавар:

 

1. LookTV вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. “BOX” цэс рүү орно.

3. Үзэх киногоо сонгоод “Түрээслэх” дээр дарна.

4. Төлбөр төлөх аргаа сонгон төлөлт хийснээр кино амжилттай түрээслэгдэнэ.

 
 
 
 
 

 

Санамж: 

  • Төлбөрөө төлөхдөө IOS болон Андройд төхөөрөмж дээрх LookTV апп-с худалдан авалт хийх боломжгүй тул www.looktv.mn вэбсайт-р хандаж төлөхийг анхаараарай.
  • Гар утасны интернэт хөтчөөр LookTV-н вэбсайт руу хандах бол LookTV апп дээрээс өөрийн бүртгэлээ гаргасны дараа нэвтэрч төлбөрөө төлөөрэй. 
  • Төлбөрийн үндсэн аргаар багц идэвхжүүлсэн бол тухайн багц автоматаар сунгагдах тохиргоотой байх тул багцын автомат сунгалтаа цуцлаарай.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV ашиглах видео зааврыг ЭНД дарж үзээрэй.
  • LookTV апп дээр суваг нөхөж үзэх заавар харах бол ЭНД дараарай.
  • LookTV апп дээр кино татах заавартай ЭНД дарж танилцаарай.
  • LookTV багцын автомат сунгалтыг цуцлах тухай мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.