Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV үйлчилгээний төлбөр төлөх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 23rd, 2024

LookTV үйлчилгээний төлбөрөө дараах аргуудаас сонгон төлөх боломжтой.

Төлбөр төлөх үндсэн аргууд

LookTV үйлчилгээний төлбөрийг дараах аргуудаар төлөхөд төлбөрийн үндсэн арга болж холбосон Юнивишний гэрээний дугаар, Юнителийн дугаар болон картын дугаарын мэдээлэл LookTV үйлчилгээнд холбоотой хэвээр хадгалагдаж дараагийн удаа төлбөр төлөхөд илүү хялбар байна. 

  • Юнителийн дугаараар төлөх
  • Юнивишнээр төлөх
  • Банкны карт ашиглан төлөх 

Харин төлбөрийн үндсэн аргуудыг ашиглан худалдаж авсан LookTV үйлчилгээний багцууд нь автомат сунгалттай байх тул автомат сунгалтаа цуцлах шаардлагатай. Бусад аргуудаар төлбөр төлөхөд LookTV багц автоматаар сунгагдахгүй.

 
 

Төлбөр төлөх видео болон зурган зааврууд

Looktv үйлчилгээний төлбөр төлөх видео зааврыг ЭНД дарж үзээрэй. 

Төлбөр төлөх дараах заавруудаас сонгон дарж танилцаарай. 

Юнителийн дугаараар төлөх

 

Бусад операторын дугаартай хэрэглэгч төлбөр төлөх

 

Юнивишнийн төлбөр дээр гаргах

 

Гадаад болон дотоодын банкны карт ашиглан төлөх

 

U-Point оноо ашиглан төлөх

 

SocialPay ашиглан төлөх

 

Qpay ашиглан төлөх

 
 

Юнителийн дугаараар LookTV үйлчилгээний төлбөрөө төлөх зурган заавар:

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “Юнител-р төлөх” сонголтыг сонгоно. 

2. Баталгаажуулах асуултад “ОК” дээр дарж зөвшөөрснөөр түрээслэх хүсэлт баталгаажна.

3. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл дараах байдлаар харагдана.

 

LookTV үйлчилгээнд бусад операторын дугаараар бүртгүүлсэн хэрэглэгч төлбөрөө дугаараар төлөхийн тулд зөвхөн Юнителийн дугаарын төлбөр дээр нь нэмж гаргах болон нэгжээс хасуулан төлбөр төлөх боломжтой.

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “Юнител” гэсэн сонголтыг сонгоно. 

2. Юнителийн дугаар оруулах хэсэгт төлбөр гаргах гэж буй Юнителийн дугаараа бичнэ.

3. Юнителийн дугаараа оруулаад “Үргэлжлүүлэх” товч дээр дарна.

4. Оруулсан Юнителийн дугаарт баталгаажуулах код илгээгдэнэ.

5. Мэссэжээр ирсэн баталгаажуулах код дараах байдлаар харагдана.

6. Баталгаажуулах кодоо оруулаад “Үргэлжлүүлэх” товч дээр дарж түрээсэлнэ.

7. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл дараах байдлаар харагдана.

LookTV үйлчилгээний хэрэглэгч төлбөрөө дугаараар төлөхийн тулд LookTV-д бүртгүүлсэн утасны дугаараа Юнивишний LookTV гишүүн холбох хэсэгт холбосон байх шаардлагатай.

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “Юнивишн-р төлөх” сонголтыг сонгоно. 

2. Юнивишний төлбөр дээр гаргахыг баталгаажуулах асуултад “Тийм” сонголтыг сонгож түрээсэлнэ.

3. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл доорх байдлаар харагдана.

4. Амжилттай түрээсэлсний дараа Юнивишний админ дугаарт хэд гэсэн дугаар дээр бүртгэлтэй LookTV эрхээс кино түрээсэлсэн талаарх мэдээлэл мессэжээр илгээгдэнэ.

5. Мөн амжилттай түрээслэн Юнивишний төлбөр дээр гарах талаар мэдээлэл LookTV-д бүртгэлтэй дугаарт илгээгдэнэ.

 

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “Visa, Master” гэсэн сонголтыг сонгоно. 

2. Карт дээр бичигдсэн нэр, картын дугаар, хүчинтэй хугацаа болон картын ард байрлах CVV кодоо оруулна.

 

3. Картын мэдээллүүдээ оруулаад “Үргэлжлүүлэх” товч дарж түрээсэлнэ.

4. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл дараах байдлаар харагдана.

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “U-Point” гэсэн сонголтыг сонгоно. 

2. LookTV-д бүртгэлтэй дугаарт байгаа U-point онооны үлдэгдэл бүхий баталгаажуулах асуултад “Ок” сонголтыг сонгож зөвшөөрснөөр түрээсэлнэ.

3. Амжилттай түрээсэлсэн мэдээлэл доорх байдлаар харагдана.

 

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “SocialPay” гэсэн сонголтыг сонгоно. 

2. Утасны дугаар хэсэгт SocialPay аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаараа оруулна.

3. SocialPay апп-д нэхэмжлэх илгээгдэх ба нэхэмжлэхийн “Төлөх” гэсэн сонголт дээр дарна.

4. SocialPay апп-ын гүйлгээний пин кодоо оруулна. 

5. SocialPay апп дээр нэхэмжлэл амжилттай төлөгдсөн мэдээлэл доорх байдлаар харагдана.

6. SocialPay апп дээрх нэхэмжлэл төлөгдсөний дараа Looktv дээр амжилттай түрээсэлнэ.

1. Багц болон контент түрээслэхдээ төлбөр төлөх сонголтуудаас “Qpay” гэсэн сонголтыг сонгоно.

2. Qpay-р төлбөр төлөх боломжтой банкнуудын жагсаалтаас өөрийн ашиглах банкаа сонгоно.

3. Сонгосон банкны интернэт банкны эрхээрээ нэвтэрнэ.

4. Үүссэн Qpay холбоосны “Төлөх” дээр дарна.


5. Банкны апп дээр Qpay холбоос төлөгдсөний дараа амжилттай түрээсэлнэ.

 
 
 

LookTV үйлчилгээний төлбөрөө гадаадын улс орноос төлөх

Гадаадаас LookTV үйлчилгээний төлбөрийг төлөхөд төлбөрийн бүх аргыг ашиглах боломжтой бөгөөд хэрвээ гадаад банкны картаар төлөх бол зөвхөн “Visa/Master” сонголтыг сонгон картаа холбоод төлбөр төлөх үндсэн арга хэсгээс төлбөрөө төлөөрэй.

Зөвлөгөө: 

  • Гадаадаас LookTV ашиглах талаар мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
 
 
 

 

Санамж: 

  • Юнителийн дугаараар төлбөр төлөх нь төлбөрийн үндсэн аргуудын нэг тул таны идэвхжүүлсэн багц автоматаар сунгагдахыг анхаараарай.
 

 

Зөвлөгөө: 

  • Төлбөрийн үндсэн аргаар төлбөр төлсөн бол таны идэвхжүүлсэн багц автоматаар сунгагдах тохиргоотой байх тул багцын автомат сунгалтаа цуцлаарай. Автомат сунгалтаа цуцлах заавар харах бол ЭНД дараарай.