Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр кино багц идэвхжүүлэх

Written By Oyungerel Chuluun ()

Updated at October 24th, 2023

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр кино багц идэвхжүүлэх дараах видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр кино багц идэвхжүүлэх видео заавар:

 
 

Зурган заавар

Та дараах цэсүүдээс сонгон кино багц идэвхжүүлэх зурган заавартай танилцаарай.

Захиалга цэсээс кино багц идэвхжүүлэх заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Захиалга/Subscription” цэс рүү орно.

2. “Багцууд/Packages” цэс рүү орно.

3. “Бүх багцыг харах” дээр дарна.

4. Идэвхжүүлэх боломжтой багцуудын жагсаалтаас түрээслэх багцаа сонгоно.

5. Төлбөрийн мэдээлэл бүхий “Идэвхжүүлэх” хэсэг дээр дарна.

6. Худалдан авалтын пин буюу гүйлгээний пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

7. Багц амжилттай түрээслэгдсэн мэдээлэл харагдана.

 

Кино багц цэсээс багц идэвхжүүлэх заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Кино багц/SVOD” цэс рүү орно.

2. Идэвхжүүлэх боломжтой багцууд харагдах ба түрээслэх багцаа сонгож орно.

3. Багцын контент дээр дарж “Багц түрээслэх” хэсэгт дарна.

4. Сонгосон багцын нэр харагдах ба төлбөрийн мэдээлэл бүхий “Идэвхжүүлэх” хэсэг дээр дарна.

5. Худалдан авалтын пин буюу гүйлгээний пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Багц амжилттай түрээслэгдсэн мэдээлэл харагдана.