Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Гар утас лизингээр болон бэлнээр худалдан авах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at March 5th, 2024

Гар утас лизингээр болон бэлнээр худалдан авах дараах заавартай танилцаарай.

Toki апп-н “Гар утас” мини апп-р дамжуулан 10 сая төгрөг хүртэл үнэтэй гар утас, дагалдах хэрэгслээ 30 хүртэлх сарын хугацаатай лизингээр авах боломжтой. Та эрхээ шалгуулах бол ЭНД дараарай.

Toki апп-р гар утас лизингээр худалдан авах заавар

1. Дэлгүүр > Гар утас мини апп руу орно.
2. Гар утсаа сонгон Лизингээр авах дээр дарна.
3. Хөнгөлөлт, хүргэлт, дагалдах хэрэгслээ сонгоно.
4. Лизингээр авах хэмжээгээ сонгоно.
5. Холбоо барих хүний мэдээллийг оруулна.
6. Гэрээнд гарын үсэг зурна.

 
 

Toki апп-р гар утас бэлнээр худалдан авах заавар

1. Дэлгүүр > Гар утас мини апп руу орно.
2. Гар утсаа сонгон Бэлнээр авах дээр дарна.
3. Байршлаа тохируулна.
4. Хүргэлт, дагалдах хэрэгслээ сонгоно.
5. НӨАТ-ын төрлөө сонгоод төлбөрөө төлнө.

 
 

Toki апп-р хүргэлтээр авах заавар

Toki апп-с гар утас, дагалдах хэрэгсэл худалдаж авахдаа хүргэлтээр авахаар сонгосон үед таны апп-д оруулсан хаягийн дагуу 3 хоногийн дотор хүргэж өгнө. Зөвхөн УБ хот дотор хүргэлтээр авах боломжтой.

1. Гар утсаа сонгоод Хүргэлт дээр дарна.
2. Хүргүүлэх хаягийн мэдээлэл оруулна.
3. Миний хэсэгт хүргэлтээр авах хаяг болон хүргэлтийн төлөв харагдана. 

 
 

Салбараас очиж авах заавар

Та Toki апп-аар зээлийн эрхээ тооцуулаад сонгосон салбарт ирж гар утас болон дагалдах хэрэгслээ авах боломжтой.
1. Гар утсаа сонгоод Хүргэлт дээр дарна.
2. Очиж авах салбараа сонгоно.
3. Миний хэсэгт очиж авах салбарын мэдээлэл харагдана.

 
 

Toki лизингийн НӨАТ-н баримтаа авах заавар

Гар утас, дагалдах хэрэгслийн НӨАТ-н баримт /буцаан олголттой/ авах: 
• Хүргэлтээр гар утас худалдан авсан үед НӨАТ-н баримт гар утасны хамт хэрэглэгчид хүргэгдэнэ. 
• Салбарт ирж гар утас худалдан авсан үед салбарын ажилтан НӨАТ-н баримт хэвлэж  өгнө. Хэрэв хэрэглэгч хялбар бүртгэлд бүртгэлтэй бол НӨАТ автоматаар бүртгэгдэнэ. 
Зээлийн эргэн төлөлтийн НӨАТ баримт авах /Буцаан олголтгүй, сугалааны дугаартай/
• Зээлийн хүүний дүнд ногдох НӨАТ-н сугалааны дугаар болон үнийн дүнг Toki апп-н notification хэсгээс үзнэ. 

 
 

 

Санамж:

  • Гар утсаа хүргэлтээр авах эсвэл Юнителийн салбараас очиж авах үед заавал өөрийн биеэр авах шаардлагатай.
 

 

Зөвлөгөө: 

  • Toki апп татах бол Android, iOS дээр дараарай. 
  • Toki апп-р зээлийн эргэн төлөлтөө төлөх заавар ЭНД дарж хараарай.