Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

НӨАТ-н баримтаа авах

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at November 27th, 2023

Дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж Юнивишний төлбөр төлсөн НӨАТ-ын баримтаа авах заавартай танилцаарай.

Unitel апп

Unitel апп татах бол AndroidIOS дээр дараарай.

Unitel апп ашиглан НӨАТ-н баримтаа харах заавар:

1. Unitel апп-аа татаж суулгаад нэг удаагийн код цонхонд гэрээний дугаараа оруулан үргэлжлүүлэх дарна.

2. Дугаараа зөв оруулсан бол тийм дарна.

3. Мэссежээр ирсэн 4 оронтой нэг удаагийн кодоо оруулан нэвтэрнэ.

4. Амжилттай нэвтэрсний дараах байдлаар харагдах ба зүүн дээр талын 3 зураас дээр дарна.

5. "eBarimt түүх, тохиргоо" цэс рүү орно.

6. “Төлбөрийн түүх” цонхноос баримт авах төлбөрөө сонгоно.

7. Таны сонгосон төлбөрийн НӨАТ-н баримт харагдана.

 

Univision вебсайт

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

Та дараах зааврын дагуу НӨАТ-ын баримтаа авах заавар:

1. Univision вэбсайтад хандан тусламж цэсийн хажууд байрлах нэвтрэх цонх дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт гэрээний дугаараар нэвтэрч орно.

3. Миний булан > хэрэглэгчийн мэдээлэл > нөат тохиргоо, түүх гэсэн цонхны харах дээр дарна.

4. НӨАТ-н баримтын түүх харагдах ба баримт авах төлбөрөө сонгоно.

5. Таны сонгосон төлбөрийн НӨАТ-н баримт харагдана.

 

Зурагт

Та дараах төхөөрөмжийн төрлөөс сонгон төлбөр төлсөн НӨАТ-ын баримтаа аваарай.

Android box төхөөрөмж

 

Zyxel box төхөөрөмж

 
 

1. Меню -> апп -> багц & төлбөр апп руу орно.

2. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно. 

3. НӨАТ-н баримт авах заавар харах бол удирдлагын шар товч дээр дарна.

4. НӨАТ-н баримтаа автоматаар бүртгүүлэх заавар харах бол тохирох сонголт дээр ок дарна.

5. НӨАТ-н баримтаа автоматаар бүртгүүлэх заавар дараах байдлаар харагдана.

6. НӨАТ-н баримтаа харах заавар авах бол тохирох сонголт дээр ок дарна.

7. НӨАТ-н баримт харах сувгаа сонгоод ок дарна. 

8. НӨАТ-н баримт харах заавар дараах байдлаар харагдана. 

1. Меню -> багц & төлбөр апп руу орно.

2. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно. 

3. НӨАТ-н баримт авах бол удирдлагын шар товч дээр дарна.

4. НӨАТ-н баримтаа зурагтаасаа харах сонголт дээр ок дарна.

5. Баримт авах кодоо оруулан ок дарна. Хэрвээ кодоо мэдэхгүй бол удирдлагын ногоон товч дээр дарснаар админ дугаарт мессэжээр очно. 

6. НӨАТ-н баримт авах сараа сонгоод ок дарна.

7. НӨАТ-н баримт дараах байдлаар харагдана. 

 
 
 

Автомат бүртгэл

НӨАТ-ын баримтаа ebarimt.mn-д автоматаар бүртгүүлэн хялбар үйлчилгээ авах боломжтой болно.

Бүртгэлтэй гар утасны дугаар нь Юнителийн дугаар бол 1429 дугаарт Гэрээний дугаар зай аваад еbarimt хэрэглэгчийн кодоо илгээнэ. Жишээ нь: 4xxxxxxxx 1ххххххх.

  

Зөвлөгөө:

  • НӨАТ-н автомат бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1429 дугаарт ( help, ?, tuslamj ) гэж бичиж илгээгээрэй.
  • НӨАТ-н автомат бүртгэлээ цуцлахыг хүсвэл бүртгэлтэй гар утаснаасаа 1429 дугаарт гэрээний дугаар, зай аваад off гэж мессэж бичиж илгээгээрэй. Жишээ нь: 4xxxxxxxx off.
 
 

Үйлчилгээний салбар

Салбарт хандаж төлбөрөө төлж байгаа тохиолдолд салбараас цаасан баримт авах боломжтой.

Салбарын байршил харах бол ЭНД дараарай.

 

 

Санамж:

  • Сүүлийн 1 жилийн НӨАТ баримтын мэдээлэл Unitel app, Univision web дээр харагдана.
  • Салбарт хандан өмнөх саруудын НӨАТ-н баримтыг авах боломжгүй.
  • Зөвхөн салбарт хандаж төлсөн төлбөрийн НӨАТ-н баримтыг авах боломжтой.
 

 

Зөвлөмж:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.