Зурагтаасаа төлбөр төлсөн НӨАТ-ын баримтаа харах зурган заавар:
Android box-той бол:
1. Меню > апп > бүх апп > ebarimt апп руу орно.
2. Удирдлагын ногоон товч дарахад админ дугаарт 4 оронтой нууц код ирнэ.
3. Нууц үгээ оруулан нэвтэрснээр сүүлийн 1 жилийн төлбөрийн түүх харагдана.
4. НӨАТ-н баримтын qr code болон сугалааны дугаарыг ok дараад харна.
Зөвлөгөө:
- Authorization PIN авах заавар авах бол ЭНД дараарай.
Zyxel box-той бол:
1. Меню - төлбөр апп руу орно.
2. Төлбөр төлөлт цэс рүү орно.
3. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно.
4. НӨАТ-н баримт авах бол удирдлагын шар товч дээр дарна.
5. НӨАТ-н баримтаа зурагтаасаа харах сонголт дээр ок дарна.
6. Баримт авах кодоо оруулан ок дарна. Хэрвээ кодоо мэдэхгүй бол удирдлагын ногоон товч дээр дарснаар админ дугаарт мессэжээр очно.
7. НӨАТ-н баримт авах сараа сонгоод ок дарна.
8. НӨАТ-н баримт дараах байдлаар харагдана.
Санамж:
- Мессэжээр ирсэн ebarimt-н нууц үгээ бусдад задруулахгүй байхыг анхаараарай. Задруулснаас үүсэх аливаа асуудлыг Юнивишн ХХК хариуцахгүй болно.
Зөвлөгөө: