Unitel хөтөч Univision хөтөч

Төлбөрөө яаж төлөх вэ?

Шинэчилсэн 9 сарын 07, 2021

Юнивишн дараа төлбөрт үйлчилгээний зарчмаар төлбөр нь бодогддог. Таны өмнөх сарын хэрэглээний төлбөр дараа сарынх нь 5-нд бодогдож, нэхэмжлэх илгээгддэг ба тухайн төлбөрөө 20-ны дотор төлөөгүй тохиолдол үйлчилгээний эрх хязгаарлагдана. 

Дараах боломжуудаас сонгон төлбөрөө төлөх боломжтой.

Санамж:

  • Төлбөрөө банкны үйлчилгээ ашиглан шилжүүлэхдээ заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай. 
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай. 
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.
  • Unitel апп-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.
  • Салбарын байршил харах бол ЭНД дараарай.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?