Unitel хөтөч Univision хөтөч

Univision вэбсайтаар бусдын төлбөрийг яаж төлөх вэ?

Шинэчилсэн 1 сарын 20, 2021

  • Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
  • Univision вэбсайт-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт-н төлбөр цэсийг сонгоно.

2. Бусдын төлбөр төлөх хэсэгт гэрээний дугаар болон төлбөр төлөх дүнгээ бичнэ. 

3. Гэрээний дугаар болон төлөх дүнгээ нягталж зөв бол тийм дарна.

4. Худалдан авалтын мэдээлэл хүлээн авах и-мэйл болон төлбөр төлөх банкаа сонгоно.

5. Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байвал сонгоод төлөх хэсэг дээр дарна.




Санамж:

  • Гэрээний дугаар буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаар мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай.
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.


Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?