Unitel хөтөч Univision хөтөч

Хаан банкны апп ашиглан төлбөрөө яаж төлөх вэ?

Шинэчилсэн 12 сарын 14, 2020

Хаан банкны апп-р төлбөр төлөх видео заавар:

1. Хаан банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.

2. Төлбөр цэс рүү орно. 

3. Бусад төлбөр - төлбөр цэсийн кабелийн төлбөр цэсийг сонгоно.

4. Юнивишн цэс рүү орно. 

5. Гурвалсан үйлчилгээг сонгоно. 

6. Гэрээний дугаар, админ дугаар, төлөх дүнгээ бичин гүйлгээ хийх товч дарна. 

7. Гүйлгээний нууц үгээ хийж гүйлгээ хийх дээр дарна. 

Санамж:

  • Төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай. 
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай. 
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.


Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?