Unitel хөтөч Univision хөтөч

Голомт банкны апп ашиглан төлбөрөө яаж төлөх вэ? /Шинэ апп/

Шинэчилсэн 1 сарын 11, 2021

Голомт банкны апп-р төлбөр төлөх видео заавар:

1. Голомт банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.

2. Төлбөр > хэрэглээний төлбөр цэс рүү орно.

3. Гэрээгээ бүртгэх бол бүртгэх цэс рүү орно.

4. Интернэт, кабель телевиз сонгоно.

5. Юнивишн үйлчилгээг сонгоно.

6. Нэр болон гэрээний дугаараа бичээд үргэлжлүүлэх дарна.

7. Гэрээний дугаараа шалгаад баталгаажуулна.

8. Амжилттай бүртгүүлснээс хойш та сар болгоно нэхэмжлэхээ дараа шууд төлбөрөө төлөхөд илүү хялбар болно.

9. Бүртгүүлсэн гэрээний дугаар дараах байдлаар харагдах ба төлбөр төлөх бол тухайн гэрээн дээр дарна.

10. Төлбөрийн үлдэгдэл харах дээр дарах эсвэл төлөх дүнгээ бичээд дансаа сонгож үргэлжлүүлэх дарна.

11. Мэдээллээ шалгаад баталгаажуулах дарна.

12. Амжилттай шилжүүлснээс хойш 15-20 минутын дараа таны төлбөр төлөгдөнө.

Санамж:

  • Төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл сар бүрийн 5-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 5-20-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой. 
  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Хэрэв гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дараарай.
  • Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай.
  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?