Unitel хөтөч Univision хөтөч

Гэрээний дугаараа андуурч төлсөн бол яах вэ?

Шинэчилсэн 1 сарын 11, 2021

Төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичиж төлнө. Хэрэв буруу бичсэн эсвэл өөр утга оруулсан бол гүйлгээг тодруулна.

Гүйлгээ тодруулахад дараах мэдээлэл шаардлагатай:

  • Гүйлгээ хийсэн огноо
  • Төлбөрийн дүн
  • Шилжүүлсэн данс
  • Хүлээн авсан данс
  • Зөв гэрээний дугаар
  • Гүйлгээ олдохгүй бол төлбөр төлсөн банкны хуулга шаардлагатай.

Санамж:

  • 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг. 
  • Төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт зөвхөн гэрээний дугаараа бичнэ.

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Гэрээний дугаар 33 эхэлдэг бол 8 оронтой. Жишээ нь 33******. Гэрээний дугаар 40-р эхэлсэн бол 9 оронтой. Жишээ нь 40*******
  • Гүйлгээ тодруулахдаа ЭНД дарж chatbot-р ажилтантай холбогдоорой.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?