Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайл үүсгэж, устгах

Written By Oyungerel Chuluun ()

Updated at March 14th, 2024

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайл буюу нэвтрэх эрх үүсгэх, устгах дараах видео болон зурган заавартай танилцаарай. 

Профайл эрх үүсгэх, устгах видео заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайл эрх үүсгэх, устгах видео заавар:

 
 

Админ профайл эрх үүсгэх зурган заавар

Хамгийн анх нээсэн профайл нь админ профайл болох бөгөөд бусад профайлуудаа удирдах боломжтой байна.

1. Админ профайл эрхийг зөвхөн анх Univision 4.0 IPTV-н шинэ системийн нэвтрэх тохиргоо амжилттай хийгдсэний дараа “Профайл үүсгэх” дээр дарж үүсгэнэ.

2. “Нэмэх” тэмдэг дээр дарна.

3. Профайлын зургаа сонгоно. 

4. Профайлын нэрээ бичиж оруулна.

5. “Профайл пин код” хэсэгт дарна. Нэвтрэх нууц үгээ оруулаад профайлаа хянах боломжтой.

6. Профайлдаа 4 оронтой код оруулах эсвэл “Үгүй, баярлалаа” сонголт дээр дарж кодгүй нэвтрэхээр тохируулах боломжтой.

7. Пин кодоо баталгаажуулж дахин давтан оруулна.

8. “Үргэлжлүүлэх” дээр дарахад профайлын тохиргоо амжилттай хадгалагдана.

9. “Эхлүүлэх” дээр дарахад үйлчилгээний үндсэн цэс рүү орж ашиглахад бэлэн болно.

 

Энгийн профайл эрх үүсгэх зурган заавар

Энгийн профайл нь нэвтэрч ороход Home/Эхлэл цэсээс эхэлж харагдана.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системээ асаасны дараа эхлэх дэлгэц дээр системээс үүссэн админ эрх харагдах ба шинэ профайл үүсгэхдээ хажуу талд нь байрлах нэмэх тэмдэг дээр дарна.

2. Профайл зургаа сонгоно.

3. Профайлын нэрийг бичнэ.

4. “Үргэлжлүүлэх” дээр дарна.

5. Профайл үүсгэх цонх гарч ирэх бөгөөд “Профайл” хэсэгт дарж нэвтрэх эрхийн төрлөө солих боломжтой.

6. Профайлын төрлөө сонгоно.

7. “Зөвшөөрөгдсөн контентууд” хэсэгт дарж насны ангиллаар контент үзэх эрхийг хязгаарлах боломжтой.

8. Насны ангиллаа сонгоно.

9. “Профайл пин код” хэсэгт дарна. Нэвтрэх нууц үгээ оруулаад профайлаа хянах боломжтой.

10. Профайлдаа 4 оронтой код оруулах эсвэл “Үгүй, баярлалаа” сонголт дээр дарж кодгүй нэвтрэхээр тохируулах боломжтой.

11. Пин кодоо баталгаажуулж дахин давтан оруулна.

12. “Үргэлжлүүлэх” дээр дарахад профайлын тохиргоо амжилттай хадгалагдана.

13. “Эхлүүлэх” дээр дарахад үйлчилгээний үндсэн цэс рүү орж ашиглахад бэлэн болно.

 

Классик профайл эрх үүсгэх зурган заавар

Классик профайл нь нэвтэрч ороход TV/ТВ цэсээс эхлэх буюу шууд Promo суваг гарч эхэлнэ.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системээ асаасны дараа эхлэх дэлгэц дээр үүсгэсэн нэвтрэх эрхүүд харагдах ба шинэ профайл үүсгэхдээ хажуу талд нь байрлах нэмэх тэмдэг дээр дарна.

2. Профайл зургаа сонгоно.

3. Профайлын нэрийг бичнэ.

4. “Үргэлжлүүлэх” дээр дарна.

5. Профайл үүсгэх цонх гарч ирэх бөгөөд “Профайл” хэсэгт дарж нэвтрэх эрхийн төрлөө сонгоно.

6. Профайлын төрлөөс “Классик”-г сонгоно.

7. “Үргэлжлүүлэх” дээр дарахад профайлын тохиргоо амжилттай хадгалагдана. “Зөвшөөрөгдсөн контентууд” хэсэгт дарж насны ангиллаар контент үзэх эрхийг хязгаарлах боломжтой. Мөн “Профайл пин код” хэсэгт дарж нэвтрэх нууц үгээ оруулаад профайлаа хянах боломжтой.

8. “Эхлүүлэх” дээр дарахад үйлчилгээний үндсэн цэс рүү орж ашиглахад бэлэн болно.

 
 

Хүүхдийн профайл эрх үүсгэх зурган заавар

Хүүхдийн профайл нь нэвтэрч ороход зөвхөн насны хязгаарлалттай контентууд харагдах боломжтой байна.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системээ асаасны дараа эхлэх дэлгэц дээр үүсгэсэн нэвтрэх эрхүүд харагдах ба шинэ профайл үүсгэхдээ хажуу талд нь байрлах нэмэх тэмдэг дээр дарна.

2. Профайл зургаа сонгоно.

3. Профайлын нэрийг бичнэ.

4. “Үргэлжлүүлэх” дээр дарна.

5. Профайл үүсгэх цонх гарч ирэх бөгөөд “Профайл” хэсэгт дарж нэвтрэх эрхийн төрлөө сонгоно.

6. Профайлын төрлөөс “Хүүхдийн” төрлийг сонгоно.

7. “Үргэлжлүүлэх” дээр дарахад профайлын тохиргоо амжилттай хадгалагдана. “Зөвшөөрөгдсөн контентууд” хэсэгт автоматаар насны ангилал 13 нас хүртэлх болж сонгох ба контент үзэх эрх тухайн нас хүртэлх эрхээр хязгаарлагдана. Мөн “Профайл пин код” хэсэгт дарж нэвтрэх нууц үгээ оруулаад хүүхдийн профайлаа хянах боломжтой.

8. “Эхлүүлэх” дээр дарахад үйлчилгээний үндсэн цэс рүү орж ашиглахад бэлэн болно.

 
 

Профайл устгах зурган заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. "Профайлын тохиргоо/Profile Settings" хэсэг рүү орно.

3. Устгах профайлаа сонгоно.

4. “Устгах” сонголт дээр дарна.

5. Профайл устгах бататгах асуултад “Тийм” дээр дарна.

6. Профайлаа устгахын тулд эцэг эхийн хяналтын пин кодоо оруулна.

7. Өөрчлөлтийг хадгалахын тулд профайл пин кодоо оруулна.

8. Профайл устгагдсан байдлаар харагдана.

 

 

Санамж:

  • Төхөөрөмж аваад анх нэвтрэх үед үүсгэсэн профайл нь админ эрхтэй байх ба тухайн эрх дээр насны хязгаарлалт хийх боломжгүй байна.
  • Админ профайл эрхийг устгах боломжгүй байна.
 

 

Зөвлөгөө:

  • Профайлын төрөл сонгоход: Энгийн төрөл - нэвтэрч ороход Home/Эхлэл цэсээс эхэлж харагдана.
    Классик төрөл - нэвтэрч ороход TV/ТВ цэсээс буюу Promo суваг гарч эхэлнэ.
    Хүүхдийн төрөл - нэвтэрч ороход зөвхөн насны хязгаарлалттай контентууд харагдах боломжтой байна.