Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнивишний эцэг эхийн хяналтын болон түрээслэх, нэвтрэх кодыг солих заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at March 25th, 2024

Дараах Юнивишний IPTV-н эцэг эхийн хяналтын код болон түрээслэх пин код, энгийн нэвтрэх эрхийн нууц үг, админ нууц үг зэрэг код солих сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайлын буюу нэвтрэх эрхийн пин кодоо солих заавар

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Профайлын тохиргоо/Profile settings цэс рүү орж пин код солих профайлаа сонгон “Профайл пин код” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

2. Хуучин профайлын пин код эсвэл эцэг эхийн хяналтын кодоо оруулан түгжээг тайлна.

3. Шинэ 4 оронтой пин кодоо оруулна.

4. Шинэ пин кодоо дахин оруулж баталгаажуулна.

5. “Хадгалах” дээр дарж код сольсон шинэчлэлтээ хадгална.

6. Профайл пин код амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

 
 

Эцэг эхийн хяналтын пин кодоо солих заавар

Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтаасаа хяналтын пин кодоо солих заавар

 

Юнител апп-аар хяналтын пин кодоо солих заавар

 
 

1. Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings цэс рүү орно.

2. “Дансны тохиргоо” цэс рүү орж, “Эцэг эхийн пин” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Хуучин эцэг эхийн хяналтын кодоо оруулж “Үргэлжлүүлэх” дээр дарна.

4. Шинэ пин кодоо 2 удаа оруулж баталгаажуулна.

5. Эцэг эхийн хяналтын код амжилттай солигдсон мэдээлэл харагдана.

 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Эцэг эхийн хяналтын код » Шинэ пин код » Солих » Эцэг эхийн хяналтын пин код солигдоно.

 
 
 

Түрээслэх пин кодоо солих заавар

Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтаасаа түрээслэх пин кодоо солих заавар

 

Юнител апп-аар түрээслэх пин кодоо солих заавар

 
 

1. Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Захиалга/Subscription цэс рүү орно.

2. “Төлбөр/Payment” цэс рүү орж, “Түрээслэх пин код” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Хуучин түрээслэх пин кодоо оруулна.

4. Шинэ гүйлгээний пин кодоо давтан оруулж баталгаажуулна.

5. Гүйлгээний пин код амжилттай солигдсон талаар мэдээлэл гарч ирнэ.

 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Түрээслэх пин код » Шинэ пин код » Солих » Түрээслэх пин код солигдоно.

 
 
 

Univision вэбсайтаар админ нууц үгээ солих заавар

1. Univision вэбсайтаар ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин нэвтэрнэ.

3. Үйлчилгээний тохиргоо цонхны "Админ нууц код" цэс рүү орно.

4. “Солих” дээр дарна.

5. Шинэ нууц үгээ оруулан “Солих” товчийг дарснаар амжилттай солигдоно. 

 
 

Зурагтаасаа админ нууц үгээ солих заавар

Android box-той хэрэглэгчид зурагтаасаа админ нууц үгээ солих дараах заавартай танилцаарай. 

Видео заавар:

Зурган заавар:

1. Меню > Тохиргоо > Нууцлал > Админ пин солих цэс рүү орно.

2. Хуучин нууц үгээ оруулна.

3. Шинэ нууц үгээ оруулаад “ОК” товчийг дарна.

4. Амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

 
 

Зурагтаасаа энгийн эрхийн нууц үгээ солих заавар

Android box-той хэрэглэгчид доорх зааврын дагуу энгийн эрхийн нууц үгээ солиорой.

Видео заавар: 

Зурган заавар:

1. Меню > Тохиргоо > Нууцлал > Пин код солих цэс рүү орно.

2. Хуучин нууц үгээ оруулна.

3. Шинэ нууц үгээ оруулаад “ОК” товчийг дарна.

 
 

 

Санамж: 

  • Нууц үгээ солихын тулд зурагтаа асаахдаа админ эрхээрээ нэвтэрсэн байх шаардлагатайг анхаараарай.
  • Эцэг эхийн хяналтын пин код нь хүүхдийн профайл дээр 13+ нас, бусад төрлийн профайл дээр 21+ насны ангиллаар контентыг хязгаарлана.
 

 

Зөвлөгөө: 

  • Нууц үгээ сольсны дараа заавал төхөөрөмж дээрх on/off товчлуураар нь унтрааж асаагаарай.
  • Нууц үгээ сольсон үед админ эрхээрээ нэвтрэхдээ шинээр сольсон нууц кодоор нэвтрэхийг анхаараарай.